Шууд Chart

Дэлхийн эдийн засгийн форум Давос хотноо эхэллээ

2019-01-24 10:02:45

Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг 49 дэх удаагийн Дэлхийн эдийн засгийн форум энэ жил “Аж үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгалын үеийн даяарчлал” уриан дор болж байна. Гэтэл шүүмжлэгчид уриагаа буруу сонгосон гэдгээ илэрхийлж, гол анхаарлаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хандуулах ёстой байсан гэдгийг тэмдэглэж байгаа юм. Тодруулбал, “Грийнпис” экологийн байгууллагын тэргүүн хатагтай Женнифер Морган уриаг буруу сонгосон, цаг уурын өөрчлөлтийн асуудалд илүү их анхаарал хандуулах ёстой байсан хэмээн үзэж байна. Тэрбээр, “Жил бүр Давосын форум тодорхой нэг сэдэвт анхаарал хандуулдаг, энэ жил гол сэдэв нь цаг уурын өөрчлөлт байх ёстой байсан юм, энэ удаа форумаар яригдах асуудал дэлхийн цаг уурын өөрчлөлттэй огт нийцэхгүй байна, цаг уурын өөрчлөлтийг ойлгохгүйгээр даяарчлал, аж үйлдвэрлэлийн хувьсгалын талаар ярих нь утгагүй” хэмээн мэдэгдсэн.

Тус форумаар Дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллагын 3 мянга гаруй өндөр түвшний төлөөлөгчид 4 хоногийн турш худалдааны дайн, цахим халдлага, цаг уурын өөрчлөлт гэсэн олон улсын тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх арга барилыг хэлэлцэнэ. 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Франц улсн ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй нар энэ удаагийн форумд оролцохгүй, харин Германы канцлер Ангела Меркель оролцоно. Бразилын ерөнхийлөгч, барууны популист үзэлтэй Жаир Больсонару форумд илтгэл тавина.  Энэ хүнийг шүүмжлэгчид арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй хэмээн шүүмжилдэг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн эдийн засгийн форум Давос хотноо эхэллээ  
Үзсэн: 1777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй