Шууд Chart

Мөсний шагайн харваа боллоо

2019-01-24 11:27:41

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн нэрэмжит мөсний шагайн харваа энэ сарын 19-20нд урд тамирын гол дээр зохион байгуулагдлаа. Мөсний шагайн харваанд Улаанбаатар хотоос харваачид ирснээс гадна Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Цэнхэр, Хайрхан гэсэн 7 сумын нийт 130 гаруй харваачид цэц мэргэнээ сорилоо. Аймгийн хэмжээнд зохиогдож буй томоохон тэмцээний тоонд ордог энэхүү тэмцээнд Талын харваа буюу багийн харваа, цуваа харваа буюу ганцаарчилсан төрөлд ахмад, залуучууд гэсэн 2 насны ангиллаар харваачид цэцээ сорилоо.

Архангай аймгийн Мөсний шагайн холбоо 2014 оны 12 байгуулагдсан цагаасаа эхлэн 6 дахь жилдээ энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн нэрэмжит болгон 3 дахь жилдээ өргөн хүрээнд зохиогдож байна.

Мөсний шагайн харваа нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. Мөсний шагай харваж байгаа харваачид өдөрт 20км алхсантай тэмцэхээр мөсөн дээр алхдаг ба мөсөн дээрх агаар нь ямарч нян бактергүй хамгийн эрүүл, цэнгэг агаар байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мөсний шагайн харваа боллоо  
Үзсэн: 1507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй