2006 ОНД ЯПОНЫ САНСАР СУДЛАЛЫН “ТАНЭГАШИМА” ТӨВ “H-IIA” ТЭЭВЭРЛЭГЧ ПУУЖИНГААР “ALOS” ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ЗАДГАЙ САНСАРТ ГАРГАВ
Одоогоос 13 жилийн өмнөх энэ өдөр Японы сансар судлалын Танэгашима төв “эйч 2 эй” нэртэй тээвэрлэгч пуужингийн тусламжтайгаар Элос хиймэл дагуулыг задгай сансарт илгээж байжээ. Эдвэнсэд лэнд обсэрвэйшн сатэлэт нэртэй Японы хиймэл дагуул бүхий сансрын төхөөрөмж задгай сансараас дэлхийн хуурай газар болон далай тэнгисийн усны түвшин, байгалийн үзэгдлийг судлах, хянах зориулалттайгаар бүтээгдсэн. Тус хиймэл дагуулыг Мицубиши электрик компани угсарч бүтээсэн. Анхандаа Элос гэж нэрийдэж байсан боловч задгай сансарт хөөргөснийхөө дараагаар нэрийг нь дайти болгон өөрчилсөн байна. харин тус хиймэл дагуулыг задгай сансарт хүргэж өгсөн “эйч-хоёр эй” тээвэрлэгч пуужин бол нэг удаа ашиглагдах зориулалтын дунд зэрэглэлийн пуужин юм.
“APPLE MACINTOSH 128K” АНХНЫ ПЕРСОНАЛ КОМПЬЮТЕР ХУДАЛДААНД ГАРААД ЯГ 35 ЖИЛ БОЛЖ БАЙНА
Ухаалаг гар утас гэж яг ямар түвшинд байх ёстойг өөрийн гайхалтай айфон гар утсаараа ойлгуулж өгсөн Стив Жобс Аппле брендийн Макинтош персонал компьютерийг танилцуулж худалдаанд гаргаж эхэлснээс хойш өнөөдөр яг 35 жил болж байна. Тодруулбал тэртээ 1984 оны 1-р сарын 24-ний энэ өдөр зах зээлд анхны хэрэглэгч, захиалагчдынхаа гарт 2500 орчим ам.доллараар очиж эхэлсэн юм. Тэр цаг үеэс компьютер хэрэглэгчид Мак Ос үйлдлийн системтэй илүү танилцаж эхэлжээ. Үүнээс өмнө 1970-аад онд Жеф Раскин энэхүү компьютерийг бүтээх хөтөлбөрөө танилцуулж байжээ. Тэрээр анхны персонал компьютероо өөрийн хамгийн дуртай Мекинтош сортын амтат алимны нэрээр нэрлэхээр шийдэж ийнхүү нэрлэсэн түүхтэй. Харин үүний дараагаар тус нэрийг ашиглаж болох зөвшөөрлийг аппли компани эзэмших болсон юм . анх 1984 оны 1-р сарын 22-нд найруулагч Ридли Скот энэ компьютерийг телевизийн сувгаар сурталчилан танилцуулж байсан байна.
1862 ОНЫ ЭНЭ ӨДӨР АНУ-ЫН ЗОХИОЛЧ, ПУЛИЦЕРИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ ШАГНАЛТ ЭДИТ УОРТОН МЭНДЭЛЖЭЭ
Одоогоос 157 жилийн өмнөх энэ өдөр буюу 1862 оны 1-р сарын 24-нд АНУ-ын зохиолч, Пулицерийн анхны эмэгтэй шагналт Эдит Уортон Нью-Йорк хотноо язгууртны гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг эхээс заяасан нэрийг Эдит Ньюболд Жонс гэж дууддаг. Америкийн зохиолч загвар зохион бүтээгч бүсгүй. Уран зохиолын салбарт оруулсан хувь нэмрээр нь түүнийг бахархан үнэлдэг. Тэрээр дэлхийн 1-р дайны он жилүүдэд фронтын шугамд сурвалжлага хийж цэрэг дайны талаар өгүүлэл бичиж байсан. Мөн Францын дүрвэгчдэд идэвхитэй тусламж дэмжлэг үзүүлж байсныг нь үнэлэн Хүндэт легионы одонгоор шагнаж байжээ.
| Анхны персонал компьютер худалдаанд гарч байжээ | ||
| Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.