Шууд Chart

Ромын Хамба Япон улсад айлчилна

2019-01-24 14:28:04

Католик шашны тэргүүн Ромын хамба лам Францис ирэх 11-р сард Япон улсад албан ёсоор айлчлах болсноо зарлалаа. Ийнхүү Япон улсад бараг 40  жилийн дараа катоолик шашны тэргүүн айлчлахаар болж байна. Өнгөрсөн 1981 онд тухайн үеийн ромын хамба лам 2-р Иохан Паул Япон улсад айлчилж байсан юм.

Тэрээр энэ тухайгаа Панам руу нисэх үеэрээ, сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Ромын хамбын хувьд цөмийн зэвсгийг хүчтэй эсэргүүцэгчдийн нэгд тооцогддог. Өнгөрсөн сард  тэрээр, нийслэл Токио хот болон дэлхийн 2-р дайны үед, цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Хирошима болон Нагасаки хотууд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Иймд Хирошима хотын дарга Японы гадаад хэргийн яаманд хандаж Ромын хамба ламыг өөрийн хотод айлчлах боломжийг судалж үзэх хүсэлт гаргасан байна.

Хамба лам Францис католик шаштын тэргүүн болсноосоо хойш өнгөрсөн 5 жилийн хугацаанд Азийн орнуудад 2 удаагийн айлчлал хийсэн байна. Өнгөрсөн 2014 онд Филиппин БНСУ болон Шри Ланка улсуудад айлчилж байсан бол өнгөрсөн 2018 онд Мяньмар болон Бангладеш улсуудад айлчилсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ромын Хамба Япон улсад айлчилна  
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй