Шууд Chart

Ханеда олон улсын онгоцны буудал жолоочгүй автобус туршиж байна

2019-01-24 14:37:11

Азийн хамгийн шилдэг 10 олон улсын онгоцны буудлын нэгд тооцогддог Японы Ханеда онгоцны буудал нэгэн шинэлэг үйлчилгээ нэвтрүүлсэн байна. Энэ бол жолоочгүй автобусыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн юм. Нийслэл Токио хотноо орших энэхүү онгоцны буудал нь Японы нийт олон улсын нислэгийн 50 хувийг дангаараа үйлддэгт тус улсын хамгийн том онгоцны буудлын нэг нь юм. Жилд энэ онгоцны буудлаар 70 гаруй зорчигч үйлчлүүлдэг гэсэн судалгаа байдаг. Энэ буудлын гол онцлог нь бизнес аялал болон Японоор аялах гэж байгаа жуулчдын буудаг газар юм. Хөл хөдөлгөөнөөрөө дэлхийд дөрөвдүгээрт ордог бөгөөд үйлчилгээний чанар цэвэр цэмцгэр байдал дэлгүүрүүдээрээ шилдэгт тооцогддог учраас Азидаа энэ үйлчилгээ чанараараа 4-рт бичигддэг.

Харин тус онгоцны буудлын удирдлагууд, ирэх 2020 оны зуны олимпийн наадам зохион байгуулагдах гэж байгаатай холбоотойгоор жолоочгүй автобус үйлчилгээг нэвтрүүлэн туршиж эхлээд байна. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс одоогийн байдлаар жолооны хүрдний ард аюулгүй байдлын ажилтан автобусны хэвийн ажиллагааг хянан ажиллаж байна. Энэхүү жижиг оврын автобус нь 30 км цагийн хурдтай нэг терминалаас нөгөө терминалын хооронд 10 гаруй зорчигчийг тээвэрлэн хүргэх хүчин чадалтай.

Цаашлаад энэ үйлчилгээг бусад онгоцны буудлуудад туршихаар төлөвлөж байна. Японы засгийн газар жолоочгүй тээврийн хэрэгслийн хөгжилд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Ирэх 2020 он гэхэд тус улсын нийтийн тээвэр болон бусад үйлчилгээнд автомат жолоодлогын төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ханеда олон улсын онгоцны буудал жолоочгүй автобус туршиж байна  
Үзсэн: 1159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй