Хятад-Австрали иргэншилтэй нийтлэлч зохиолч Яанг Хенжүнийг Австралийн засгийн газраас өнгөрсөн 7 хоногт сураггүй алга болсон тухай мэдээлж байсан юм. Гэвч өнөөдөр Хятадын засгийн газраас түүнийг баривчилсан тухай эрх баригчид нь мэдэгдсэн байна.
Яанг Хенгжүн нь, Хятадын дипломат байсан бөгөөд тэрээр чөлөөнд гарсныхаа дараа, Австралийн иргэншил авч тус улсад оршин суудаг байсан юм. Харин түүнийг өнгөрсөн 7 хоногийн Бямба гаригт Нью-Йоркоос Гуанжу хот орох замдаа сураггүй алга боллоо өөрөөр хэлбэл Хятадын нутаг дэвсгэрт сураггүй алга боллоо гэж мэдээлж байсан юм. Хятадын засаг захиргаа өдгөө 53 настай нэрт зохиолчийг баривчилсан болохоос мэдэгдсэнээс биш, яг ямар шалтгаанаар саатуулсан тухайгаа дурдаагүй байна.
Тиймээс ч Австралийн гадаад хэргийн яамнаас, түүнтэй холбоотой хэргийг шударга ил тод болгохыг Хятадын талд уриалсан байна. Мөн, түүнийг баривчлах болсон шалтгааныг тодруулж албаны төлөөлөгчид түүнтэй уулзах зөвшөөрөл олгох хүсэлтийг Австралийн Гадаад хэргийн яам гаргаад байгаа юм байна. Зарим эх сурвалжид түүнийг Хятадын коммунист намыг шүүмжлэгчдийн нэг гэж мэдээлсэн байна. Түүнчлэн тэрээр тагнуулын хэрэгтэй холбоотой нийтлэл зохиолуудыг ч бичдэг юм байна.
| Австралийн нэртэй нийтлэлч БНХАУ-д баривчлагджээ | ||
| Үзсэн: 731 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.