АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун-д хандаж захидал илгээсэн. Түүнд энэ захидлыг тус улсын хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга генерал Ким Ён Чол гардуулан өгсөн байна. Тэрээр өнгөрсөн 7 хоногт Вашингтон хотноо айлчилж Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой 2 удирдагчийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хэлэлцээ хийсэн юм. Мөн хэлэлцээний дараа ерөнхийлөгч Трамп Умардын төлөөлөгчийг цагаан ордонд хүлээн авч уулзсан. Энэ уулзалтын үеэр Ким Ён Чол, мөн умардын удирдагчийн захидлыг ерөнхийлөгч Трампад гардуулан өгсөн юм.
Харин, энэхүү захидлын хариуг Ким Ён Чол, Умардын удирдагчид гардуулан өглөө гэж шинжээчид харж байна. Мөн 2 удирдагчийн хувьд энэ захидал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, энх тайвныг тогтооход бодит үүрэг гүйцэтгэнэ гэж олон улсад харж байна. Умардын удирдагч, ерөнхийлөгч Трампаас хүлээн авсан захидлын агуулгын тухай мэдээллийг өгөөгүй боловч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн гэдгийг тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд онцолж байна.
АНУ болон Умар Солонгосын удирдагчийн анхны түүхэн дээд хэмжээний уулзалтаас хойш Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход бага ч гэсэн ахиц дэвшил гарсан гэж олон улсад дүгнэдэг юм. Харин одоо 2 улсын удирдагчид дараагийн дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулахаар дипломат ажиллагаа явуулсаар байна. Өнгөрсөн 7 хоногт цагаан ордноос мэдээлснээр 2 улсын удирдагчид 2-р сарын сүүлээр уулзахаар тохиролцсон юм. Харин энэ уулзалтыг Вьетнам улс хүлээн авах магадлал өндөр байна.
| БНАСАУ-ын удирдагч АНУ-ын ерөнхийлөгчөөс захидал хүлээн авчээ | ||
| Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.