Шинэ загварын ухаалаг гар утсыг худалдаж авна гэдэг орчин цагийн энгийн нэгэн үйлдэл. Гэхдээ ухаалаг гар утас бүр эмзэг учир эвдрэл гэмтэл авахдаа амархан байдаг тул хэрэглэгчид өөрсдийн байгаа орчин, ажиллаж байгаа нөхцөлдөө тохируулан нимгэн, зузаан, хямд үнэтэй хувилбартайг нь сонгож авдаг. Харин ямар ч нөхцөлд ашиглах зориулалтын шинэ загварын гар утсыг энэ асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор бүтээн танилцуулсан байна. Үүнийг “Doogee s90” /Доожии/ гэж нэрлэжээ.
Хятадын “Doogee” компани энгийн хэрэглээний бус өвөрмөц нэгэн загвартай ухаалаг гар утас бүтээн, тэр бүү хэл төрөл бүрийн аргаар туршилт хийж харуулан танилцуулсан байна. “S90” ухаалаг гар утас зөвхөн харилцаа холбооны хэрэгслүүр гэдэг бодол одоо бараг үгүй болж байна. Яагаад гэвэл энэ гар утас мэргэжлийн фото камер, видео тоглоомын консол, радио долгион хүлээн авагч гээд өөр бусад зориулалтаар ашиглагдах боломжтой байдлаар хийгдсэн. Мөн ус, чийг, тоос шороо, доргилтоос хамгаалсан “IP68/IP69K” стандартын хамгаалалтын гэртэй болж өгчээ. Түүнчлэн тэсрэлтэд тэсвэртэй хэмээн онцолсон. Үүнээс гадна усан дотор 2 долоо хоног байлгасан ч ажилладаг, агаарын хэм хасах 30-аас нэмэх 80 градус байсан ч ажиллах боломжтой юм байна. 300 гр жинтэй, 2246 харьцах нь 1080 пиксел зөвшөөрөлтэй 6,18 инч хэмжээтэй “Gorilla Glass 4” стандартын шилэн хамгаалалттай дэлгэцтэй. Snapdragon 660 процессортой эн дүйцэхүйц MediaTek Helio 60 үзүүлэлттэй 8 цөмт процессорын чиптэй.
Шуурхай санах ойн багтаамж нь 6 гб бол санах ойн багтаамж нь 128 гб юм байна. Үндсэн камер нь Самсунг брендийн 16 мп бол нүүрэн талын камер нь 8 мп-тэй. Энэхүү камераараа 90 хэмийн үзэгдэх орчны зураглалыг авах чадалтай юм. Хурууны хээ мэдрэгчтэй, NFC модультай, утасгүйгээр цэнэглэгч системтэй, 2 сим карт оролттой, Андройд 8,1 үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг. Зах зээлд 299 ам.доллараас эхэлж худалдаалагдах юм байна. Батарей нь л гэхэд 5,050 ампер цаг бол үүнийгээ 10000 хүртэл өсгөх боломжтой хэмээн мэдээлжээ.
| Ямар ч нөхцөлд ашиглах зориулалттай ухаалаг гар утас “Doodgee S90” | ||
| Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.