Дэлхийн шилдэг мотоцикл үйлдвэрлэгчдийн нэг болох Италийн алдарт “Dugati” компани цахилгаан мотоцикл бүтээх, угсрах үйлдвэрлэлийг цогцоор нь бий болгохоо нэг бус удаа мэдэгдэж байсан. Тэгвэл энэ удаад цахилгаан мотоциклын зах зээл дэх оролцоогоо улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлсэн байна.
Италийн Дугати компани одоо цагт Германы “Audi AG” компанид харьяалагддаг. Шилдэг, хурд хүчний гайхамшиг болсон мотоциклийн түүхэн амжилт, замналаа таслалгүйгээр нэр хүндээ өргөж яваа тус компани дэвшилтэт технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхах зоригт алхмаа хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдээд байгаа. Ducati компанийн тэргүүн Клаудио Доменикали Испани улсад болсон нэгэн томоохон үйл ажиллагаанд оролцох үеэрээ ирээдүйн тээврийн хэрэгслийн гол нууц, хүчин чадал нь цахилгаанд орших болно гэдгийг онцлоод үүнд нийцүүлэн цахилгаан ажилладаг мотоцикл бүтээх ажилдаа орсон төдийгүй тун удахгүй үр дүнгээ олон нийтэд танилцуулахаа мэдэгдсэн байна. Үүнд хэзээ хэзээнээс ч илүү ойрхон, бэлхэн байгаагаа онцолсон. Ducati компанид цахилгаан төхөөрөмж үйлдвэрлэж байсан багагүй туршлага аль хэдийн бий болсон. Энэ ч үүднээсээ хэд хэдэн компаниудтай хамтран цахилгаан мотоциклууд бүтээн танилцуулж байсан юм.
Сүүлд л гэхэд Ducati Zero нэртэй цахилгаан мотоциклийн концепцоо Миланы Политехникийн сургуультай хамтран гаргаж ирсэн юм. Одоогоор баттай мэдээлэл, шинэ бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй. Дугати компанийн бүс нутгийн удирдах захирал Эдуардо Лотте хэлэхдээ, тус компанийн нэрийн брендийн цахилгаан мотоциклийн загвар 2021 оноос хойш гарах болно гэсэн юм.
Одоогийн байдлаар энэ зах зээлд дэлхийн шилдэг мотоцикл үйлдвэрлэгчид болох “Honda”, “Yamaha”, “Harley Davidson” компаниуд аль хэдийн концепц загваруудаа танилцуулаад худалдаалах он, сар, өдрөө зарлачихсан байгаа учир Дугати компанид хийх ёстой ажил асар их байгаа хэмээн онцолмоор байна.
| “Ducati” Компани цахилгаан хөдөлгүүртэй мотоциклын зах зээл дэх оролцоогоо өргөжүүлнэ | ||
| Үзсэн: 1084 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.