Шууд Chart

2003 онд хамгийн анхны био дизель түлш худалдаанд гарчээ

2019-01-28 12:40:40

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2007 оны 1 сарын 28-ны өдрөөс эхлэн олон улсын хувийн мэдээллийн аюулгүй байдлын өдрийг тэмдэглэж ирсэн. Интернет хэрэглэгчдэд цахим орчинд биеэ зөв зүйтэй авч явах, хувийн мэдээллээ алдахгүй байх нь ямар их ач холбогдолтойг сануулахын тулд энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн байна. Анх 2006 оны 4 сарын 26-ны өдөр  Европын сайд нарын зөвлөл энэхүү өдөрлөгийг санаачласан байна.

Энэхүү өдөр нь 1981 онд  Европын зөвлөлөөс  гаргасан  “Хувийн мэдээллийн автоматжуулсан боловсруулалтаас үүдэн гарах асуудлаас хувь хүний эрхийг хамгаалах” тухай тунхаг бичгийг баталсан өдөртэй давхацдаг юм. Олон улсад энэ өдрийг “Хувийн нууцын өдөр” ч гэж нэрлэдэг.

2003 ОНД ХАМГИЙН АНХНЫ БИО ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДААНД ГАРЧЭЭ

Их Британид 2003 оны 1 сарын 28-ны өдөр майонез эсвэл маргаринтай төстэй бүтэцтэй био дизель түлш анх удаа худалдаанд гарчээ.  Тус экологийн цэвэр түлшийг Сэнтсбёри сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж эхэлсэн байна. Глобал дизель нэртэй тус түлшинд маш бага хэмжээний хүхрийн агууламжтай бензин болон рапсаас гаргаж авсан ургамлын тос ордог юм байна.  Түлш үйлдвэрлэгчдийн хэлснээр био дизелийн хэрэглээ нь агаар дахь нүүрс хүчлийн хийн хаягдлыг 5 хувиар бууруулах боломжтой гэнэ. 

Одоогийн байдлаар үйлдвэрлэгчид шинэ био дизель түлшээ үнийн хувьд илүү хүртээмжтэй, бусад төрлийн шатахуунтай өрсөлдөхүйц болгохоор ажиллаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2003 онд хамгийн анхны био дизель түлш худалдаанд гарчээ  
Үзсэн: 1462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй