Өнгөрсөн 2018 оны 11-р сарын 11-нд Бүгд найрамдах Македон улсын парламент сүүлийн 28 жилийн турш үргэлжилсэн дипломат маргааныг эцэслэх түүхэн шийдвэрийг гаргасан. Энэ бол улсынхаа нэрийг Умард Македоны бүгд найрамдах улс болгож өөрчлөх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсан явдал байсан юм.
Харин Македоны хөрш Грекийн парламент тус улсын нэр өөрчлөх тухай Грек болон Македоны засгийн газрын хэлэлцээрийг дэмжсэн байна. Тодруулбал, энэ хэлэлцээрийг Грекийн парламентын 153 гишүүн дэмжсэн бол 146 гишүүн эсэргүүцжээ. Өнгөрсөн 2018 оны 6-р сарын 17-нд Македони болон Грекийн гадаад хэргийн сайд нар хоёр орныг заагладаг Преспа нуурын эрэг дээр хуучин Югославын бүгд найрамдах улсыг шинээр нэрлэх тухай тохиролцоонд гарын үсэг зурсан. Энэ тохиролцооны дагуу Македонийг Бүгд найрамдах Умард Македони гэж нэрлэхээр болсон юм. Саналын дүнг харвал тус хэлэлцээрийг эрх баригч зүүн жигүүрийн радикал эвсэл нам болон бие даан нэр дэвшигч 8 гишүүн саналыг дэмжсэн байна.
Санал хураалтын дараа Грекийн ерөнхий сайд Ципрас бид түүхийн чухал хэсгийг хамгаалсний зэрэгцээ Македон улстай энх тайван хамтын ажиллагаа харилцан ойлголцолд хүрэх нөхцөл боломж бүрдэж байна гэж онцолсон байна.



| Грекийн парламент Македон улсын шинэ нэрийг хүлээн зөвшөөрөв | ||
| Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.