Шууд Chart

I, II, III ангиллын 15 компанийн хувьцаа арилжаалжээ

2019-01-30 11:14:47

2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 15 хувьцаат компанийн 224,991,742 төгрөгийн үнийн дүн бүхий 2,625,883 ширхэг хувьцаа арилжигдсанаас 3 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "ЛэндМН" ХК (LEND+10.10%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL+1.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Савхи" ХК (UYN-14.00%) болон "Жинст Увс" ХК (JIV-10.53%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"Түмэн шувуут" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгаар нийт 1,174 харилцагчийн 4.05 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  20,282,487 ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирсэн байна.

"TOP 20" индекс 1.22 хувиар өсч 21490.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,465,594,265,711.24 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


I, II, III ангиллын 15 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 1606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй