Шууд Chart

Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ

2026-07-13 12:32:03

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Өнгөрсөн 12 дугаар сард таны хийсэн айлчлал манай хоёр орны гайхалтай харилцааг бодитоор батлан “Стратегийн түншлэл”-д хүргэсэнд чин сэтгэлээсээ баяртай байна. Улаанбаатар, Ром хот хооронд аль хэдийн бий болсон нөхөрлөл, хамтын ажиллагааны бат бөх, гүн гүнзгий холбоо, Монгол Улс, Европын Холбооны харилцааг цаашид хөгжүүлэх, дундын ашиг сонирхлын хүрээн дэх хамтын ажиллагааны шинэ чиглэлийг нэмэх гарцуудыг эрэлхийлнэ гэдэгт итгэлтэй байна.

Ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэж, чин сэтгэлийн ерөөл дэвшүүлье” гэжээ.


Италийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүллээ  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй