Шууд Chart

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа удахгүй эхэлнэ

2026-07-11 17:51:48

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.

Гурвын даваанд ам авсан байдлыг танилцуулбал:

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Дархан аварга Г.Өсөхбаяр - Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Аймгийн арслан Б.Шаравдорж


Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь - Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, Улсын начин Б.Сэр-Од


Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс - Ховд аймгийн Алтай сумын харьяат, Аймгийн начин О.Очирбат


Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр - Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Аймгийн арслан Х.Наранбаяр 


Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай - Ховд аймгийн Дарви сумын харьяат, Аймгийн начин С.Очирпүрэв


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж - Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын начин Б.Баянмөнх 


Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр - Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, Аймгийн начин Б.Батжаргал


Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Улсын арслан Х.Мөнхбаатар - Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат, Аймгийн арслан Э.Эрдэнэбаяр 


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд - Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, Аймгийн арслан П.Батмөнх 


Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьят, Улсын арслан Ц.Бямба-Отгон - Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, сумын заан Ж.Буянхишиг


Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдавга - Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, Улсын начин Б.Дэлгэрсайхан 


Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай - Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын начин Л.Шинэбаатар  


Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Улсын гарьд М.Баяржавхлан - Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Аймгийн арслан Д.Батбаатар 


Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын гарьд Д.Рагчаа - Архангай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн заан Б.Гончигсүрэн


Увс аймгийн Улаангом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших - Увс аймгийн Хяргас сумын харьяат, Аймгийн начин  Ц.Билэгсайхан 


Завхан аймгийн Идэр сумын харьяат, Улсын гарьд Ш.Жаргалсайхан - Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, сумын заан Б.Бат-Эрдэнэ


Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Аймгийн арслан Д.Алтанцоож


Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан - Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат, Аймгийн харцага Г.Анхбаярыг  тус тус амлаад байна.


Баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа удахгүй эхэлнэ  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй