"Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд адууны соёл, өв уламжлалыг сурталчлах олон төрлийн тэмцээн, уралдаан, урлагийн тоглолт, танин мэдэхүйн хөтөлбөрүүд зохион байгуулагдаж байна.
Тэдгээрийн нэг нь Horse Ball буюу морин бөмбөг юм.
Энэхүү морин бөмбөгийн үйл ажиллагааг Монголын Морин бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй бөгөөд тус үйл ажиллагаагаар морьтон тамирчид морин дээрээс бөмбөг дамжуулах, шүүрэх зэрэг энэхүү спортын онцлогийг үзүүлж байгаа юм.
Тус төрлийг сурталчлах зорилгоор Франц улсаас Европ болон Францын олон удаагийн аварга морин бөмбөгийн тамирчид хүрэлцэн ирсэн бөгөөд 14-80 насны эрэгтэй, эмэгтэй тамирчид хамтран үзүүлбэр, тоглолт хийж байна.
Өчигдөр Монголын морин циркийн жүжигчид Францын багтай нөхөрсөг тоглолт хийж, морин дээрх ур чадвар, хурд, авхаалж самбаагаараа өрсөлдсөн юм.
Монгол адуучдын уурга, ташуур шүүрэх зэрэг ур чадвартай ойролцоо энэхүү төрөл нь наадамчин олон, адуучдын сонирхлыг татаж байна.





| Морин бөмбөгийн төрлийг танилцуулж байна | ||
| Үзсэн: 94 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.