Шууд Chart

1790 оны энэ өдөр хамгийн анхны аврах завийг туршжээ

2019-01-30 12:31:01

1736 ОНЫ ЭНЭ ӨДӨР УУРЫН ХӨДӨЛГҮҮРТ МАШИН ЗОХИОН БҮТЭЭГЧ ЖЕЙМС УАТТ МЭНДЭЛЖЭЭ

 Одоогоос 283 жилийн тэртээ буюу тодруулбал 1736 оны 1-р сарын 30-ны энэ өдөр хүн төрөлхтний гараар бүтсэн нэгэн гайхамшигт бүтээл болох уурыг хөдөлгүүрийг зохион бүтээгч Жеймс Уатт Шотландын баруун хэсэгт орших Гринок хотод мэндэлжээ. Зохион бүтээгч, инженер Эдинбургийн хааны нийгэмлэгийн гишүүн, Лондоны хааны нийгэмлэгийн гишүүн Парисын шинжлэх ухааны академийн гишүүн гээд олон цол түүний нэрний ард бичигддэг. Мөн түүний нэрээр морины хүчин чадлыг илтгэх зүйрлэн хэлэх ватт гэх нэрээр хэмжин нэрлэх болсон түүхтэй.

Тэрээр механик хөдөлгүүрийн ажиллах зарчмыг судлан улам сайжруулж уурын хөдөлгүүрийг шинэ технологийн түвшинд хөгжүүлэн зохион бүтээсэн эрхэм юм. Түүний энэхүү бүтээл Англи улсад үйлдвэрлэлийн хувьсгалыг авчирсан энэ нь цаашлаад дэлхий дахинд түгэх болсон юм.

1790 ОНЫ ЭНЭ ӨДӨР ХАМГИЙН АНХНЫ АВРАХ ЗАВИЙГ ТУРШЖЭЭ

Өнөөдрөөс даруй 229 жилийн өмнөх өдөр буюу 1790 оны энэ өдөр хамгийн анх удаа аврах завийг туршиж эхэлж байжээ. Тодруулбал, тэртээ 230 орчим жилийн өмнө Английн хойд хэсэгт орших Тайн нэртэй голын усанд эргийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангах үүднээс дэлхийн хамгийн анхныхт тооцогдох аврах завийг туршиж, ашиглаж үзэж байсан түүхтэй юм байна.

Тухайн үед зохион бүтээгчид тус аврах завиа латинаар Оригнал гэж нэрийддэг байсан юм. Анхны аврах завь 30 фуут буюу 9,2 метр орчим урттай , нийтдээ 10 ширхэг сэлүүрээр тоноглогдсон байжээ.

2007 ОНЫ ЭНЭ ӨДӨР ЭНГИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛАГДСАН ХУВИЛБАРЫН “WINDOWS VISTA” ҮЙЛДЛИЙН СИСТЕМ ХУДАЛДААНД ГАРАВ

 2007 оны 1-р сарын 30-ний энэ өдөр Майкрософт корпорацийн Уиндөүз Эн-ти төрөлд багтах Уиндөүз Виста үйлдлийн систем энгийн хэрэглэгчдэд зориулагдсан хувилбартайгаар худалдаанд гарч эхэлж байжээ. Энэ систем 6,0 хувилбарын Эн-ти холимог цөмтэй баазыг түшиглэн гарсан.

Хамгийн сүүлчийн сайжруулагдсан хувилбар нь 2009 оны 5-р сарын 25-нд гарч байсан байна

Нийтэлсэн: Moнголын мэдээ

1790 оны энэ өдөр хамгийн анхны аврах завийг туршжээ  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй