Шууд Chart

Гэрийн тэжээвэр нохойд зориулж дуу чимээ тусгаарлагчтай үүр бүтээв

2019-01-30 12:39:08

Дэлхийн бүх улс оронд шинэ оноо гаргахдаа чанга дуу чимээ гаргадаг салют буудуулдаг. Гэхдээ энэхүү сүрдмээр чанга дуу чимээнд гэрийн тэжээвэр амьтад тэр дундаа нохой хүнд дарамттай тулгардаг гэж эрдэмтэд үзэж байна. Тодруулбал, Их Британийн амьтан хамгаалах нийгэмлэгийн газраас гаргасан статистикаас харахад Британийн нийт тэжээвэр нохдын 45 хүртэлх хувь нь салютын чанга дуунаас болж стресстдэг нь батлагдсан юм байна. Тэгвэл энэ асуудлыг дуу чимээ тусгаарлагчтай, нохойн үүр зохион бүтээн, шийдэж танилцуулжээ.

Дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгч Форд компани дан ганц тээврийн хэрэгсэл бүтээн зах зээлд нэвтрүүлэхээс гадна салбар бүрд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлсэн зүйлийг бүтээн танилцуулдаг. Энэ удаад чанга дуу чимээнээс айж, сандран стрессддэг гэрийн тэжээвэр нохдод зориулж дуу чимээнээс тусгаарлагчтай үүрний концепц бүтээн үзүүлжээ. Фордын хөгжүүлэгчид өөрсдийн автомашинд ашигладаг дуу чимээ тусгаарлагч, багасгагч технологийг түшиглэн энэхүү нохойн үүрээ бүтээжээ. Нохойны хувьд гэрийн эзэд салют буудуулах аль эсвэл чанга дуу хөгжим тоглуулах үед үүрэндээ орсон үедээ ямар ч чимээ сонсохооргүй болж чадсан гэж зохион бүтээгчид нь онцолсон байна. Мөн түүнчлэн энэхүү үүрний дотор талд дуу чимээ сарниулагч зориулалтын өсгөгчийг хүртэл суурилуулж өгсөн байна.

Фордын автомашинд суурилуулдаг дуу чимээ багасгадаг хүнд зориулагдсан технологийг нохойд туршиж үзэх нь учир дутагдалтай гэж үзэж байгаа зарим шүүмжлэгчид хүртэл байгаа юм. Тэд нохойн сонсох чадвар хүнийхээс даруй хэд дахин илүү учир нөлөөлөхгүй байх магадлалтай гэж хэлсэн байна. Гэхдээ туршилтаар ноход амар тайван байдлыг сахин үүрэндээ хэвтэж байсан тул энэ технологи үр нөлөөгөө үзүүлж чадсан хэмээн хэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэрийн тэжээвэр нохойд зориулж дуу чимээ тусгаарлагчтай үүр бүтээв  
Үзсэн: 2793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй