Нисдэг төхөөрөмжийн бүтэц, хүчин чадлын үзүүлэлт хувьсан өөрчлөгдсөөр байна. “Krossblade” стартапын зохион бүтээгчид агаарын хэвтээ болон чиглэлийн хөдөлгөөнд нислэг үйлдэх чадвартай бага оврын төхөөрөмж бүтээн танилцуулсан байна. “SkyProwler 2” /Скайпроулэр 2/ нэртэй энэ төхөөрөмж сэнсээ эвхэж хураадаг онцлогтой хэмээн мэдээлжээ.
“SkyProwler” /Скайпроулэр/ нисдэг төхөөрөмжийн анхны хувилбарыг анх 4 жилийн өмнө бүтээн танилцуулж байсан. Энэхүү бага оврын нисдэг төхөөрөмж дөрвөн ширхэг эвхэгдэж далд ордог сэнстэй. Сэнсний тусламжтайгаар агаарт босоо чиглэлд шууд эгц дээш хөөрдөг бол агаарт хөөрсөн даруйдаа сэнсээ хураан далавчны тусламжтайгаар хэвтээ чиглэлийн хөдөлгөөнөө хийдэг юм байна. Ингэхдээ сүүл хэсэгт байрлах хоёр ширхэг сэнсээ ажиллуулан нислэг үйлддэг. Харин энэ сүүлд шинэчлэн гаргасан хувилбарын хувьд өмнөх технологио улам сайжруулан хийсэн. Ингэснээр хурд хүч нь улам нэмэгдсэн байна. тодруулбал, 129 км/цаг хүртэл хурдаар нислэг хийх боломжтой болдог байна.

Мөн өмнөх загвараасаа 100 гр-аар илүү хөнгөн болж өгчээ. Түүнчлэн далавчны урт нь 20 хувиар нэмэгдсэн байна. “SkyProwler 2” /Скайпроулэр 2/ нисдэг төхөөрөмж 2,9 мянган ам.долларын үнэтэйгээр 2019 оны 1-р сарын 31-нээс эхэлж зах зээлд худалдаалагдаж эхлэх юм байна.
| Агаарын хэвтээ болон босоо чиглэлд нисдэг бага оврын төхөөрөмж бүтээжээ | ||
| Үзсэн: 1497 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.