Дорнод аймгийн аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангид албан хааж байгаад амиа алдсан цэргийг хөдөөлүүлэх ажил явдал өнөөдөр болсон. Харин тус харамсалтай явдалтай холбоотойгоор Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, талийгаачийн ар гэрийнхэнд дэмжлэг болгож 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Тэргүүлэгчдийн хурлаар талийгаачийн амь эрсдсэн учир шалтгааныг хууль хяналтын байгууллага шалгаж, шийдвэрлэнэ. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын байгууллага, цэргийн штабын хувьд аймаг орон нутгаасаа цэргийн албанд татагдсан цэргүүдийн эцэг эх, гэр бүлийнхний захиа, илгээмжийг авч хүргэн, нэг биш удаа эргэлт хийж, цэргүүддээ санаа тавьсаар ирсэн. Хамгийн сүүлд гэхэд оны өмнөхөн Зүүнбаянд цэргүүдтэйгээ уулзсан. Тиймээс энэ харамсалтай явдалд гүнээ харамсаж эмгэнэл илэрхийлэн, түүний ар гэрийнхэнд дэмжлэг болгож 10 сая төгрөг олгох саналыг тэргүүлэгчдийн хурлаар оруулж дэмжигдлээ.
Ийнхүү засаг даргын нөөц сангаас 10 сая төгрөгийг түүний гэр бүлийнхэнд дэмжлэг болгон олгох боллоо. Талийгаачийн амь эрсдсэн талаар холбогдох хууль хяналтынхан шалгалтыг үргэлжлүүлж байна.
| “Амиа алдсан цэрэг”-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо | ||
| Үзсэн: 864 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.