Шууд Chart

Трамп, Путин нар “Их 20”-ын уулзалтын үеэр орчуулагчгүй харилцжээ

2019-01-31 13:46:15

ОХУ болон АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нар өнгөрсөн онд Буэнос-Айрес хотноо болсон “их 20”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр 15 минут орчим ярилцахдаа Америкийн талын орчуулагчгүй уулзсан байна. Энэ асуудлыг яагаад сөхөж байна вэ? гэвэл орчуулагч уулзалтаар юу ярьсан, ямар сэдэв хөндсөн талаар тэмдэглэл хийдэг юм байна. Британийн “Файнэншл таймс” сонин энэ тухай мэдээллээ.

Сонины авсан мэдээгээр, хоёр удирдагч Колон театрт болсон арга хэмжээнд оролцогчид тарж байх үеэр уулзсан, ерөнхийлөгч Трампыг зөвхөн эхнэр Меланья, харин Путиныг түүний орчуулагч нь дагалдан явж байжээ. Ингэснээр Америкийн талаас орчуулагч нь ч тэр, ерөнхийлөгчийн туслах нь ч тэр уулзалтад оролцоогүйгээс хоёр удирдагч уулзалтаар юу ярьсныг албан ёсоор нотлох, ямар нэгэн тэмдэглэл хөтөлсөн хүнгүй болж таарч байна. Оросын талын хэлснээр, хоёр удирдагч 15 минут орчим уулзаж, гадаад бодлогын зарим нэг асуудал, үүний дотор Азовын тэнгист болсон хэрэг явдал, Сирийн хямрал гэх асуудал хөнджээ.

Америкийн төрийн департамент болон Цагаан ордон Британийн сонинд тайлбар хийхээс татгалзсан байна. Трамп, Путин нар өнгөрсөн онд Хельсинкид уулзасны дараа Америкийн Ардчилсан намын гишүүд Орос, Америкийн удирдагчдын уулзалтад оролцсон Америкийн орчуулагчаас АНУ-ын Конгресст мэдүүлэг өгч, хоёр удирдагч яг юу ярьсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардсан.

Үүний дараа Ардчилсан намынхан хоёр удирдагчийн нүүр тулсан өмнөх уулзалтуудад оролцсон орчуулагчдаас мэдүүлэг авахыг бас шаардсан байдаг. Цагаан ордны тэргүүнийг шүүмжлэгчид, Трамп Путинтэй хийсэн уулзалтаар ярьсан нарийн ширийн зүйлийг нууцалж байна хэмээн үздэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трамп, Путин нар “Их 20”-ын уулзалтын үеэр орчуулагчгүй харилцжээ  
Үзсэн: 1724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ццт [127.0.0.xxx] 2019-01-31 17:31
АНУ-ын АН өөрсдөө л буруутай өөрөө унасан хүүхэд уйлдаггүй л гэдэг дээ харин тэд уйлаад л байх юм яасаэн дуусдаггүй нулимс вэ ард түмнийхээ сонголтоор гарч ирсэн ерөнхийлөгч хэнтэй юу ярихаа хэн нэгнээр заалгах хэрэгтэй юу, тэр нь орон гаран ч гэсэн Америк хүмүүсийн хувьд хэрэгтэй л юм хийгээд байна л даа

Бидэнтэй нэгдээрэй