Венесуэлийн шүүх сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо-д гадагш хил давахыг, мөн банкан дахь дансаараа гүйлгээ хийхийг хоригложээ. Хэдийгээр энэ хүнийг баривчлах зөвшөөрөл байхгүй ч ерөнхийлөгчийн хэлж байгаагаар, баривчлах тал дээр шүүх, прокурорын газар шийд гаргах юм байна. Венесуэлийн ерөнхий прокурор энэ талаар мэдээлэхдээ, Гуайдо-д холбогдох хэрэг үүсгэж, урьдчилсан мөрдөн байцаалт эхэлсэн гэдгийг дуулгаж байжээ.
Ерөнхий прокурорын хэлж байгаагаар, хэрэг үүсгэсэн нь улс оронд энэ сарын 22-ноос эхэлж хүчирхийлэл дэгдсэнтэй холбоотой юм байна. АНУ үүний хариуд: сөрөг хүчний улс төрчид хор хохирол учруулах тохиолдолд үр дагавар нь ноцтой байна хэмээн сүрдүүлсэн. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро энэ талаар хэлэхдээ: Гуайдог баривчлах зөвшөөрөл байхгүй, шүүх болон прокурорын газар шийднэ, тэгээд Үндсэн хуулийн болон шүүхийн үйл явцыг харах хэрэгтэй, үр дүн ямар байхав? яараад хэрэггүй, хүлээзнэе” гэсэн. Хуан Гуайдо өнгөрсөн долоо хоногт өөрийгөө бүгд найрамдах улсын төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр зарласан. АНУ тэргүүтэй улс орнууд сөрөг хүчний удирдагчийг хууль ёсны гэдгээр хүлээн зөвшөөрсөн бол европын орнууд Николас Мадурод улс орондоо 8 хоногийн дотор сонгууль явуулахыг тулган шаардсан. Энэ хугацаа нь ирэх сарын 3-нд дуусна.
| Венесуэлийн сөрөг хүчний удирдагчид хил давахыг хориглолоо | ||
| Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.