Шууд Chart

Палестинчуудад 2019 онд 1,2 тэрбум ам.долларын тусламж шаардлагатай

2019-01-31 13:57:11

НҮБ-ын Ойрхи дорнодын агентлагийн ерөнхий комиссар Пьер Кренбюль дэлхийн хамтын нийгэмлэгт хандаж, 2019 онд палестинчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл хэрэгт 1,2 тэрбум доллар гаргахыг уриаллаа. Энэ мөнгө Ойрхи дорнодын орнуудад дүрвэсэн Палестины 5,4 сая дүрвэгчдэд үзүүлэх тусламжийн хэмжээг өнгөрсөн 2018 оны түвшинд барих боломж өгөх юм байна.

“Баруун эрэг, зүүн Иерусалим, Газын зурвас, Иордани, Ливан, Сирид орогнож байгаа Палестины 5,4 сая дүрвэгчдэд тусламж үзүүлэхэд 2019 онд 1,2 тэрбум доллар хэрэгтэй, ингэснээр тусламжийн хэмжээг өнгөрсөн оны түвшинд хадгалах боломжтой” гэж ноён комиссар хэллээ. Комиссарын хэлж байгаагаар, 750 саяыг дүрвэгчдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хэрэглээ гэх салбарт зарцуулна, 138 саяыг Газын зурвас болон баруун эрэгт хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхэд, 277 саяыг Сири, Ливан, Иорданид байгаа Палестины дүрвэгчдэд тусламж үзүүлэхэд шаардлагатай юм байна. НҮБ-ын ойрхи дорнодын агентлаг гэдгийг 1949 оны 12-р сарын 8-ны өдөр Ерөнхий ассамблейн тогтоолоор баталж байжээ.

Энэ агентлаг 1948 оны араб-Израилийн мөргөлдөөний дүнд орон гэргүй болсон, амьжиргаагүй болсон Палестины дүрвэгчдэд тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн юм байна.        

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Палестинчуудад 2019 онд 1,2 тэрбум ам.долларын тусламж шаардлагатай  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй