Нисэх онгоц, нисдэг төхөөрөмж бүтээн үйлдвэрлэгч “Боийнг” компани агаарын нисдэг такси төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Сүүлд өгсөн мэдээллээр бол, нисгэгчгүйгээр нисдэг төхөөрөмжөө амжилттай туршсан талаар компанийн талаас онцолсон байна.
Боийнг компанийн энэ төсөл хөтөлбөрийг тус компанийн охин компани болох “Boeing Aurora Flight Sciences” компани хийж хэрэгжүүлж байгаа. Туршилтын нислэгийг АНУ-ын Виржиния мужийн нутаг дэвсгэрт хийсэн. Эх сурвалжуудын мэдээлснээр, энэхүү нисгэгчгүйгээр өөрөө нисдэг төхөөрөмж, бүрэн автомат жолоодлогын горимд байх үедээ 80,5 км/ цагийн хурдаар нислэг үйлдэх чадвартай гэж онцолсон байна. Нисдэг төхөөрөмжийн урт нь 9 метр, өргөн нь 8,5 метр юм. Бусад техникийн үзүүлэлтийн талаарх мэдээллийг хөгжүүлэгч компанийн талаас хараахан өгөөгүй байна.
Ирээдүйн өндөр хөгжилтэй хотын нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа агаарын нисдэг такси нэртэй энэхүү төхөөрөмжийг нэгхэн жилийн дотор гэхэд концепц загвараас нисдэг төхөөрөмж болтол нь хөгжүүлж бүтээж чадсан нь том амжилт боллоо гэж Боийнг компанийн талаас онцлон дуулгасан байна. Зорчигч тээвэрлэн , автомат жолоодлогын горимд агаарт хэвтээ болон босоо чиглэлийн хөдөлгөөнд чөлөөтэй нислэг үйлдэх чадвартай энэхүү төхөөрөмж салбарт нэвтрэх цаг хугацаа ойртсоор л байна...
| “Boeing” компани нисдэг такси болох нисгэгчгүйгээр хөөрдөг төхөөрөмжөө туршжээ | ||
| Үзсэн: 1355 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.