Шууд Chart

МАГАТЭ-ийн шинжээчид Умард Солонгосын цөмийн байгууламжуудад үзлэг хийнэ

2019-02-14 10:06:23

БНАСАУ МАГАТЭ-ийн шинжээчдэд цөмийн байгууламжуудад нь үзлэг хийхийг зарчмын хувьд зөвшөөрчээ. “АНУ болон Умард Солонгосын төлөөлөгчид хооронд саяхан Пхеньянд хийсэн яриа хэлэлцээгээр МАГАТЭ-ийн шинжээчдэд холбогдох цаг хугацаанд умардын цөмийн болон пуужингийн байгууламжуудад үзлэг хийхийг зөвшөөрөх урьдчилсан тохиролцоонд хүрсэн” гэж Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалж мэдээлж байна.

Эх сурвалжийн хэлснээр, үзлэг шалгалт хийх газар болон цаг хугацааг АНУ болон БНАСАУ хооронд хийгдэх дараа дараагийн ажлын түвшний уулзалтаар тохирох юм байна. Мөн Пхеньян шинжээчдийн аюулгүй байдлыг хангах, шалгалтын үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй байхаар амлажээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 9-ний өдөр умардын удирдагч Ким Жон Ун-тай хийх хоёрдох дээд хэмжээний уулзалтаа энэ сарын 27-28-нд Вьетнамын нийслэл Ханой хотноо болно гэдгийг зарласан. Одоо энэ уулзалтын бэлтгэл ажил ид явагдаж байна.

Вьетнамын гадаад яам НҮБ-д хандаж Умард Солонгосын уулзалтад бэлтгэх ажлын хэсгийг Ханойд ирэхийг нь зөвшөөрөхийг хүсээд байна. АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын анхны түүхэн уулзалт өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сингапурт болсон. Хоёр орны төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол АНУ хариуд нь БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөхөөр амласан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

МАГАТЭ-ийн шинжээчид Умард Солонгосын цөмийн байгууламжуудад үзлэг хийнэ  
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй