Шууд Chart

АНУ-д 1920 онд Эмэгтэй сонгогчдын лиг байгуулагджээ

2019-02-14 14:17:39

1920 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр АНУ-д эмэгтэй сонгогчдын лиг байгуулагджээ. Тус байгууллагын гол зорилго нь эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байжээ.

Мөн сонирхолтой баримт дурдвал, эмэгтэй сонгогчдын лиг нь НҮБ-ыг үндэслэн байгуулахад идвэхтэй оролцсон байна. Тус байгууллага нь өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд цэвэр агаар, цэвэр ус, ундны цэвэр усны акт болон Киотогийн тунхаглалыг дагаж мөрддөг юм байна.

2012 онд Эмэгтэй сонгогчдын лиг нь Үндэсний сонгогчдын бүртгэлийн өдрийг санаачлан зохион байгуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д 1920 онд Эмэгтэй сонгогчдын лиг байгуулагджээ   
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй