Шууд Chart

Тереза Мэй “Брексит”-ийн асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна

2019-02-17 18:20:00

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ирэх долоо хоногт Брюссельд эргэн ирж Еврокомиссийн дарга Жан-Клод Юнкертэй “Брексит”-ийн асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ хэмээн амлаж байна. Засгийн газрын тэргүүн энэ тухайгаа Консерватив намаас парламентад суугаа 317 гишүүнд албан захидал илгээн дуулгажээ.

Тереза Мэй захидалдаа "Энэ сарын 14-ний өдөр парламент Засгийн газрын төлөвлөгөөг няцаасан ч гэлээ Европын холбооноос Их Британи улс Европын холбооноос гарах тохиролцооны агуулгыг өөрчлөхийг шаргуу шаардах болно" гэдгээ илэрхийлжээ.

Үүнээс гадна Ерөнхий сайд ойрын өдрүүдэд Европын холбооны гишүүн орны удирдагчидтай утсаар ярьж, "Брексит"-ийн асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгджээ.

Тереза Мэй Жан-Клод Юнкертэй яг хэзээ уулзахаа хэлээгүй ч энэ уулзалт ирэх долоо хоногт болно гэдгийг л онцоллоо. Үүний зэрэгцээ Тереза Мэй өөрийн тэргүүлдэг намын гишүүддээ хандаж, хувийн санаа бодлоо хойш тавьж, “Брексит”-ийг хэрэгжүүлэх үйл хэргийг тойрон хүрээлж, эвлэрэн нэгдэхийг уриаллаа. Их Британи улс Европын холбооноос гарахад ердөө 41 хоног үлдээд байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тереза Мэй “Брексит”-ийн асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна  
Үзсэн: 805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй