Шууд Chart

ОХУ-ын гадаад хэргийн сайд Япон Улсад айлчилна

2019-02-19 10:42:34

ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров ойрын хугацаанд Япон улсад айлчлахаар болсон байна. Энэ тухай өчигдөр Японы гадаад хэргийн сайд Таро Коно сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцолсон байна. Хоёр улсын гадаад хэргийн сайдын хувьд саяхан Герман улсад болж өндөрлөсөн Мюнхений аюулгүй байдлын олон улсын 55 дахь удаагийн бага хурлын үеэр уулзаж дараагийн сайдын нарын түвшний уулзалтыг Токио хотноо зохион байгуулахаар тохиролцжээ.

Мөн талууд энэ уулзалтын үеэр энхийн гэрээ байгуулах асуудал бол ганц уулзалтаар шийдэгдэх асуудал биш ээ гэдэг байр сууринд санал нэгдсэнийг онцолж байна. Сергей Лавровын мэдэгдсэнээр ОХУ болон Японы Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов Такэо Мори нар найрамдлын гэрээний асуудлаар ойрын 2 долоо хоногт зөвлөлдөх уулзалт хийх бөгөөд ирэх 4 дүгээр сарын 2-нд стратегийн яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын гадаад хэргийн сайд Япон Улсад айлчилна  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй