Шууд Chart

Хитер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзлаа

2019-02-19 11:01:43

АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр энэ албан тушаалаас татгалзаж байгаа шалтгаанаа гэр бүлд нь ирж байгаа дарамт шахалтын улмаас энэ өрсөлдөөнөөс татгалзаж байгаа гэж тайлбарлажээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсаас НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науэртийн нэрийг дэвшүүлж байгаагаа өнгөрсөн 11-р сард мэдэгдэж байсан юм.

Цагаан ордон Науэртыг  Трампын засаг захиргааны гадаад бодлогыг хамгаалах чадамжтай хүн гэж тооцож нэрийг нь дэвшүүлжээ гэж шинжээчид дүгнэж байсан юм. НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли өнгөрсөн 10-р сард огцорч байгаагаа мэдэгдсэнээс хойш энэ албан тушаал сул байгаа юм. Хезер Науэрт нэлээд удаан хугацаанд телевизийн “Фокс ньюс” болон “Эн-Би-Си” сувагт ажиллаж байсан бөгөөд хэрвээ тэрбээр нэрээ татаагүй бол Америкийн Сенат энэ эмэгтэйг дэмжихэд бэлэн байлаа. Хезер Науэрт 2017 оны 4-р сард Трампын засаг захиргаанд төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн даргаар орж ирж байсан бөгөөд тухайн үед төрийн департаментыг Рекс Тиллерсон даргалж байсан.

Шинэ төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Науэртийг олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн өөрийн орлогч хүртэл дээш ахиулсан. Үүнээс гадна Хезер Науэрт ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трамп болон түүний нөхөр Жаред Кушнертэй сайн харилцаатай байдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хитер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзлаа  
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй