Жаргалан сумын Бүрэн багийн орчимд Завхан голын ус тэлсний улмаас малчид өвөлжөө бууцандаа суурьшиж чадахгүй болсон.Үүссэн нөхцөл байдалтай холбогдох албаны төлөөллүүд газар дээр нь очиж ажиллалаа.
Завхан голын хоёр талд Бүрэн багийн 80 гаруй өрх өвөлжин амьдардаг байна. Одоогоор Бүрэн багийн Бумба хэмээх газар буюу голын дээд хэсэгт суурьшин амьдардаг 15 малчин өрхийн гэр бууц руу нь ус оржээ. Иймээс айлууд хөлдүү газрыг галаар гэсгээж, шинэ хашаа хатган барьж, өдөр шөнөгүй борив бохисхийх завгүй үнэхээр сэтгэл гонсойлгомоор дүр зураг харагдаж байлаа.
Ус тэлсэн гол шалтгаан нь Тайширын усан цахилгаан станц Завхан гол руу 2 агрегатаар ус тавьдаг. Энэ жил усны хэмжээ 20 орчим км-ээр тэлж, ойр орчмын малчдын өвөлжөө руу ус орж эхэлсэн байгаа явдал юм.
Уг нь малчид ойролцоох Жаргалан уул руугаа нүүж болох ч 40 орчим айл өрх л нутагших боломжтой. Иймээс үлдсэн айл өрхүүд голоо даган нутагшихаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Одоогийн байдлаар малчин өрхүүдийн 200 гаруй мал усанд боогдож үхээд байна хэмээж байлаа.




Сурвалжлагч: Р.Төмөрчөдөр
| Завхан голын ус тэлсний улмаас малчид өвөлжөө бууцандаа суурьшиж чадахгүй болжээ | ||
| Үзсэн: 4062 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.