Дорнод аймаг энэ оныг аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарлажээ. Үүнтэй холбогдуулан байгалийн болон, хүний гараар бүтсэн түүх дурсгалт газруудыг тодруулхаар санал хураалтыг явуулсан бөгөөд эхний байдлаар аймгийнхаа есөн гайхамшгийг нэрлээд байгаа юм байна.
Энэ ажлыг өнгөрөгч оны дөрөвдүгээр сард эхлүүлжээ. Ийнхүү аймгийн засаг дарга захирамж гарган ажлын хэсгийг байгуулж байгалийн гайхамшиг, түүх соёлын гайхамшиг бүхий 24 газрыг нэрлэжээ.
Тухайн үед сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал, байгаль орчин аялал жуулчлалын газар,зэрэг агентлаг хэсгийн мянга гаруй ажилчдаас санал авсан байна. Эхний байдлаар байгалийн болон, түүх соёлын есөн гайхамшийг тодруулаад байна.
Үүнд Буйр нуур, Мэнэгийн тал, Соёлз уул, Хөх нуур, Баян-Уул сумын Ононгийн арал дээр байрлах зүрхэн арал, их бурхант, Ялалт хөшөө, Хэрлэн барс Чингисийн зам гэсэн байгалийн тав, хүний гараар бүтсэн дөрвөн бүтээлийг одоогийн байдлаар нэрлээд байна.
Нэр дэвшсэн 24 газарт Монгол дагуурын дархан цаазат газар, Буйр нуур, Мэнэнгийн тал, Хөх нуур Соёлз уул зэрэг тусгай хамгаалалттай, өвөрмөц тогтоц бүхий байгалийн гайхамшигт 11 газар, Шонх таван толгой хүн чулуун хөшөө, Хайлангийн хадны дурсгал, Хэрлэн барс хотын цамхаг зэрэг түүх соёлын гайхамшиг бүхий 13 газрыг дэвшүүлж байжээ.
| Дорнод аймаг есөн гайхамшгийг нэрлэжээ | ||
| Үзсэн: 6398 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.