Франц даяар үргэлжилж байгаа “шар хантаазнууд”-ын эсэргүүцэл шатлан өргөжихөд зөвхөн дотоодын төдийгүй гадны нөлөө байсан, одоо ч байгаа гэж Францын дотоодын аюулгүй байдлын ерөнхий газрын тэргүүн Николя Лернер мэдэгдлээ. “Францад өрнөж байгаа эсэргүүцлийг цаашид үргэлжлүүлэх сонирхол зөвхөн дотоодод гэлтгүй мөн гадаадад байгааг үгүйсгэх аргагүй, эсэргүүцлийг үргэлжлүүлснээр Францын засгийн газар болон төрийн тэргүүнийг хүнд байдал оруулах зорилго энд явж байна, ийм маягийн оролцоо байж боломгүй” гэж Николя Лернер хэллээ.
Тусгай албаны дарга “шар хантаазнууд”-ын эсэргүүцлийн талаар хэлэхдээ: хэт барууны чиг баримжаатай бүлгүүд жагсагчдад нөлөөлж байгааг тэмдэглэж, Бордо, Тулуз, Нант, Кан хотыг жишээ болгосон байна. “Хэт барууны бүлгүүд хэзээ ч энэ эсэргүүцлийг тэргүүлж чадахгүй, хэдийгээр тэд энэ “шар хантаазнууд”-ын эсэргүүцлийг засгийн газрын эсрэг, улс орны бэлэг тэмдгийн эсрэг хөдөлгөөн болгохыг хүсэж байгаа ч тэд чадахгүй” гэж ноён Лернер цохон тэмдэглэлээ. Францын тусгай албаны дарга, яг ямар орны зүгээс жагсаал цуглаанд нөлөөлөх оролдлого явагдаж байгааг тодруулалгүй өнгөрчээ.
| “Шар хантаазнууд”-ын хямралд гадны нөлөө байсан тухай мэдэгдлээ | ||
| Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.