Шууд Chart

Япон улс маргаант арлуудтай холбогдуулан Өмнөд Солонгост эсэргүүцэл илэрхийллээ

2019-02-20 13:41:21

Орон хооронд маргаантай Такэсима арал орчимд Өмнөд Солонгосын судалгааны хөлөг онгоц усан хил зөрчин хэд хоног хөвсөнтэй холбогдуулан Японы засгийн газар Өмнөд Солонгост эсэргүүцэл илэрхийллээ. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга Токио хотноо энэ тухай мэдэгдлээ.

“Өмнөд Солонгосын хөлөг онгоц энэ сарын 15-18-нд маргаант Такэсима арал орчимд усан хил зөрчин хөвсөн болохыг бид тогтоосон, Японы эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд Өмнөд Солонгосын хөлөгт энэ районоос гарч явахыг нэг бус удаа анхааруулсан ч анхааруулгыг үл тоомсорлосон” гэдгийг ноён Суга хэлж байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ: бид дипломат шугамаар Өмнөд Солонгос улсад эсэргүүцэл илэрхийлсэн, өмнөд солонгосчууд манай зөвшөөрөлгүй ийм үйл ажиллагаа явуулах ёсгүй гэж бид үзэж байгаа, бид Өмнөд Солонгосын талаас хийсэн үйлдэлдээ тайлбар өгөхийг шаардаж байна” гэж Ёсихидэ Суга цохон тэмдэглэсэн байна. Такэсима бол Япон тэнгисийн баруун хэсэгт орших жижиг хэсэг арал, солонгосчууд Япон тэнгисийг Дорнын тэнгис гэдэг. Хад асгаар хучигдсан, хүн амьдрах ямар ч боломжгүй эдгээр арал Солонгосын хойгийг Японы түрэмгийллээс чөлөөлсөн 1945 оноос хойш хоёр орон хооронд газар нутгийн маргааны бай болж ирсэн ийм газар юм.

Одоогоор энэ арлыг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин хяналтандаа авч, багавтар цэргийн ангийг энд байрлуулж байна. Токио болохоор Өмнөд Солонгос 1905 онд Японы эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаасан энэ арлыг хууль бусаар булаан эзэлсэн гэж үздэг. Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ-ын удирдагчдын адил энэ өчүүхэн жижиг арал аль эртнээс л Солонгос улсын нэг хэсэг байсан гэж мэдэгддэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс маргаант арлуудтай холбогдуулан Өмнөд Солонгост эсэргүүцэл илэрхийллээ  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй