Венесуэлийн дэд ерөнхийлөгч Рикардо Менендэс сүүлийн 3 жилд АНУ-ын хоригоос болж тус улсын эдийн засаг, санхүүгийн салбарт учирсан хохирлыг тооцоод, 38 тэрбум доллар гэсэн дүгнэлтэд хүрчээ. Венесуэл улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд 23 тэрбум долларын хохирол учирсан бол улсын нефтийн компанийн АНУ-д үйл ажиллагаа явуулдаг охин компани болох “Сайтгоу” компанид ойролцоогоор 15 тэрбум долларын хохирол учирчээ.
Үүн дээр 2002 оны нефтийн салбарт гарсан ажил хаялт, бослогыг тооцоод үзэх юм бол нийт хохирол 58 тэрбум долларт хүрч байгаа юм байна. “Ямартай ч Америкийн хоригоос болж Боливарын бүгд найрамдах улсын эдийн засагт 60 орчим тэрбум долларын хохирол учирсан” гэдгийг ноён Менендэс хэлж байна. Нефтийн салбарт гарсан ажил хаялт, бослого гэдэг нь 2002 оны 12-р сараас 2003 оны 2-р сар хүртэл үргэлжилсэн Уго Чавесын засгийн газрын эсрэг бослого яригдаж байгаа юм. Одоогийн байдлаар Венесуэл улсад байдал үндсэндээ тайван байна, хэдийгээр латин Америкийн орнууд Венесуэл улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болоод байгаа ч Николас Мадурогийн засгийн газар тусламжийг авахгүй гэдгээ илэрхийлж, хилийн замуудаа хаагаад байна. Харин Венесуэл улс ОХУ-аас 330 тонн тусламж авахаар болоод байна.
Венесуэлийн парламентын спикер Хуан Гуайдо өнгөрсөн 1-р сарын 23-ны өдөр өөрийгөө төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр зарласан, АНУ тэргүүтэй зарим улс орон Гуайдог хүлээн хүлээн зөвшөөрч, хууль бусаар сонгогдсон хэмээн үздэг Мадурогоос сөрөг хүчний эсрэг цэрэг, цагдаагийн хүч хэрэглэхгүй байхыг шаардсан. Харин Мадуро өөрийгөө үндсэн хуулийн дагуу сонгогдсон ерөнхийлөгч, сөрөг хүчний тэргүүн Гуайдог АНУ утсан хүүхэлдэй гэсэн. Орос, Хятад болон өөр бусад улс орон Николас Мадурог хууль ёсоор сонгогдсон ерөнхийлөгч хэмээн үзэж байна.
| Венесуэл улс АНУ-ын хоригоос болж учирсан хохирлоо тооцож үзлээ | ||
| Үзсэн: 1325 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.