АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зэвсэгт хүчний 6 дахь төрөл болох Сансрын хүчин байгуулах үүрэг өглөө. Хэдийгээр энэ хүчин зэвсэгт хүчний шинэ төрөл болох ч цэргийн нисэх хүчний яамны харьяалалд байх юм байна. Цагаан ордны хэвлэл мэдээллийн алба энэ тухай уламжиллаа. Трамп Пентагоны тэргүүнд холбогдох хуулийн төсөл боловсруулж Конгресс-д оруулахыг үүрэг болгожээ.
Зэвсэгт хүчний шинэ төрөл өөрийн гэсэн штабын даргатай байх бөгөөд энэ хүн АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны бүрэлдэхүүнд орох юм байна. Хэдийгээр сансарын хүчин гэдэг нь зэвсэгт хүчний шинэ төрөл ч гэлээ сансрын хүчний үйл ажиллагааг ерөнхийлөгч томилж, Конгрессийн Сенат батлах энгийн хүн, өөрөөр хэлбэл Цэргийн нисэх хүчний яамны орлогч сайд удирдах юм байна. Энэ бүгдээс үзэхэд зэвсэгт хүчний шинэ төрөл цэрэг нь өмнөөс төлөвлөж байсанчлан бүрэн хэмжээнд бие даасан бус байхнээ. Трамп энэ сарын 18-ны өдөр сансарын хүчин байгуулах үүрэг өгсөн бөгөөд дэд ерөнхийлөгч Майкл Пенсийн хэлснээр, шинэ хүчний бүтэц зохион байгуулалтын үндсийг Америкийн засгийн газар 2020 он гэхэд бэлэн болгохоор тооцож байгаа юм байна.
Шинээр байгуулагдах цэргийн хүчин Америкийн зэвсэгт хүчний 6 дахь төрөл цэрэг болох бөгөөд одоогийн байдлаар АНУ-ын армид хуурай замын цэрэг, цэргийн нисэх хүчин, тэнгисийн цэргийн хүчин, тэнгисийн явган цэрэг, эргийн хамгаалалт гэсэн 5 төрөл цэрэг байна. Эдгээр цэргийн хүчнийг тэргүүлж байгаа хүмүүс ерөнхийлөгчийн тэргүүлдэг сайд танхимд багтадгүй, шууд батлан хамгаалахын сайдад захирагддаг.
| Трамп сансрын хүчин байгуулах үүрэг өглөө | ||
| Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.