Еврокомиссийн дарга Жан-Клод Юнкер өнөөдөр Брюссельд Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй-тэй яриа хэлэлцээ хийж, Нэгдсэн вант улс европын холбооноос гарах асуудлын эргэн тойронд бий болсон нөхцөл байдлыг хэлэлцэнэ. Энэ бол урьдаас төлөвлөөгүй уулзалт гэдгийг еврокомиссийн албан ёсны төлөөлөгч Маргаритис Схинас хэлж байна.
“Юнкер дарга Тереза Мэй-тэй өнөөдөр Брюссельд уулзана, энэ бол урьдаас төлөвлөөгөөгүй уулзалт, тэгээд ч европын холбоо Их Британитай байгуулсан “Брексит”-ийн тохиролцооны агуулгыг өөрчлөхгүй, энэ тал дээр хатуу зогсоно” гэдгийг Схинас онцоллоо. Мөн түүний хэлснээр, европын холбоо болон Их Британийн талаас яриа хэлэлцээнд оролцогчид энэ долоо хоногийн сүүлээр дахин уулзах бөгөөд энэ уулзалтаар талууд байр сууриа ойртуулах ямар нэг боломж байгаа эсэхийг дахин судалж үзэх юм байна. Өнгөрсөн 1-р сарын дундуур Британийн парламентын доод танхимын гишүүд Брексит-ийн асуудлаар европын холбоотой байгуулсан тохиролцооны төслийг хэлэлцээд эсрэг санал өгсөн. Парламентын 432 гишүүн Лондон болон Брюсселиэс 2018 оны 11-р сард дэмжигдсэн тохиролцооны эсрэг санал өгсөн. Тохиролцоо хүчин төгөлдөр болохын тулд Британийн хууль тогтоогчид дэмжиж, европын холбооны гишүүн бүх орны парламент хэлэлцэж батламжлах ёстой. Их британи улс европын холбооноос гарах үйл явц ирэх 3-р сарын 29-нд эхэлж, үүний дараа 2020 оны сүүл хүртэл шилжилтийн үе үргэлжилнэ.
Хэрвээ Лондон, Брюссель хоёр тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд Их британи улс европын холбооноос ямар нэг тохиролцоогүй гарна. Ингэх тохиолдолд Их британи улс европын холбооны нэгдсэн зах зээл, гаалийн холбоонд гишүүнчлэлгүй болж, европын зах зээлд борлуулах Британийн бараа бүтээгдэхүүнд татвар оногдуулах сөрөг талтай. Цаашлаад тохиролцоогүй гарах тохиолдолд Их британи болон европ тив хооронд тээврийн харилцаа холбоо хүндэрч, зарим нэг бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж, нэгдсэн вант улс болон европын холбооны гишүүн орон хооронд худалдаа хийхэд саад тотгор үүсэх аюултай.
| Юнкер Брюссельд Тереза Мэйтэй яриа хэлэлцээ хийнэ | ||
| Үзсэн: 1696 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.