Шууд Chart

Трампын засаг захиргааг цөмийн технологи худалдсан хэрэгт сэжиглэж байна

2019-02-21 10:52:08

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо Трампын засаг захиргаанд шалгалт хийж, цагаан ордон Саудын арабт цөмийн технологи худалдсан эсэхийг тогтоохоор болжээ. “Хэрвээ энэ үнэн бол АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлээд зогсохгүй Саудын Арабыг цөмийн бөмбөгтэй болох боломжтой болгож байна” гэж хорооноос өчигдөр зарлан нийтэлсэн 24 хуудас бүхий тайлан илтгэлд өгүүлжээ.

Мөн баримтад өгүүлснээр, Трампын засаг захиргааны өндөр зиндааны зарим гишүүд Саудын арабт 10-аад атомын цахилгаан станц барих төслийг лоббидсон, ингэхдээ Америкийн цөмийн технологийг ямар ч аюулгүй байдлын баталгаагүй худалдах байжээ. Энэ том төслийг хэрэгжүүлснээр ашиг олох хүмүүс нь Трампын нэлээд ойрын хүрээний хүмүүс байсан байна. Анхандаа энэ төслийг урагш ахиулах ажлыг 2017 онд ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогдсоноосоо хойш 1 сарын дараа ажлаасаа халагдсан Майкл Флинн гардан зохион байгуулж байсан, дараа нь энэ ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан, Майкл Флиннд нэлээд ойр хүн хэмээн тооцогддог Дерек Харви гэгч үргэлжлүүлжээ. Хожим энэ хүнийг ажлаас нь халсан юм байна.

Үүнээс гадна энэ арилжаанд Трампын хүргэн Жаред Кушнерын эзэмшдэг хэсэг компанитай нэлээд ойр бизнес харилцаатай “брукфилд эссет менежмент” гэдэг компани оролцох ёстой байжээ. Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо энэ тайлан илтгэлээ цагаан ордонд ажиллаж байсан ажилтнуудын өгсөн мэдээлэлд тулгуурлан ил болгожээ. Эдгээр ажилтнууд Трамп эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн үзэж байгаа юм байна. Цөмийн технологийн талаарх тохиролцоо Америкийн хууль тогтоомжийг зөрчөөд зогсохгүй ийм арилжааны талаар Конгресст заавал дуулгах ёстой байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трампын засаг захиргааг цөмийн технологи худалдсан хэрэгт сэжиглэж байна  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй