Шууд Chart

Ким Жон Ун Трамптай уулзсаныхаа дараа Хятадад айлчилж магадгүй

2019-02-21 10:54:58

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ сарын 27-28-нд Ханой хотноо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаныхаа дараа Хятадад айлчилж магадгүй тухай Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг мэдээлж байна. Агентлаг Бээжин дэх өөрийн эх сурвалждаа тулгуурлан энэ тухай мэдээлж байгаа юм байна. Агентлагийн тэмдэглэснээр, Ким Жон Ун өнгөрсөн онд Сингапурт Трамптай уулзсанаасаа хойш 7 хоногийн дараа Бээжинд очиж, БНХАУ-ын дарга Ши Зиньпинд яриа хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлж байжээ. Мөн тэрбээр Сингапурт очихоосоо 1 сарын өмнө бас Хятадад айлчилсан.

Энэ удаа ч гэсэн ийм зүйл болохыг Ренхап агентлаг үгүйсгэхгүй байна. БНАСАУ-ын удирдагч сүүлийн нэг жилд Ши Зиньпинтэй 4 удаа уулзсан. Тэгэх зуур АНУ-ын ерөнхийлөгч Трамп: Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд нэг их яарахгүй гэдгээ мэдэгдлээ. “Би нэг их яарахгүй, хэдийгээр миний гол зорилго цөмийн зэвсгээс ангижруулах ч гэлээ Умард Солонгос цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоосон, ямар нэг аюул занал байхгүй тохиолдолд би нэг их яарахгүй, би цаг хугацаанд хавчигдахгүй, миний бодож байгаагаар, умардын удирдагч Ким ямар нэг нааштай зүйл сэдсэн бололтой, бид тун удахгүй үүнийг мэдэх болно” гэж Трамп цохон тэмдэглэлээ. Тэрбээр уулзалтын талаар хэлэхдээ: “энэ уулзалт сонирхол татсан, сэтгэл догдлуулсан уулзалт байна, уулзалтын дүнд юу ч болж болзошгүй” гэлээ. Трамп өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй утсаар Ханойд хийх дээд хэмжээний уулзалтыг хэлэлцсэн бөгөөд өнөөдөр Японы ерөнхий сайд Шинзотой Абэ ярина гэдгээ дуулгалаа. АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын анхны түүхэн уулзалт өнгөрсөн оны 6-р сарын 12-нд Сингапурт болсон.

Уулзалтын дүнд Трамп, Ким Жон Ун нар хамтарсан мэдэгдэл гаргаж, үүгээр Пхеньян цөмийн зэвсгээс иж бүрэн ангижрахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол Вашингтонд хариуд нь БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөхөөр амласан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Жон Ун Трамптай уулзсаныхаа дараа Хятадад айлчилж магадгүй  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй