Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалтыг 2.6 мянга гаруй сэтгүүлч сурвалжлах эрх аваад байна. Сэтгүүлчид удахгүй Ханой хотноо болох АНУ, БНАСАУ-ын ээлжит дээд хэмжээний уулзалтыг сурвалжлах юм.

Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь Ханой болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Вьетнамын эрх баригчид дээд хэмжээний уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдэд ямар ч саадгүй ажиллах бүх боломжийг өгөхийн тулд ажиллаж байгаа” гэж мэдэгдлээ.
Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук яам болон албан байгууллагуудад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын аюулгүй байдлыг хангах тал дээр бүх талын арга хэмжээ авахыг, мөн дээд хэмжээний уулзалтыг амжилттай болгоход шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгосон гэдгийг сайд хэлж байна.
Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь “Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлтэй холбоотой олон тооны хүндрэл байсан ч гэлээ бид зохион байгуулалтын асуудлыг хоёр долоо хоногт багтаан боловсруулж, зохион байгуулж шийдсэн” гэдгийг тэмдэглэлээ.
Энэ дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулснаар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Вьетнам улсын нэр хүнд бэхжих юм. Дональд Трамп, Ким Жон Ун нарын ээлжит дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-нд Ханой хотноо болно.
| Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалтыг 2.6 мянга гаруй сэтгүүлч сурвалжилна | ||
| Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.