Шууд Chart

Хятадын Хэнань муж нүүрсний хэрэглээгээ 5 хувиар багасгахыг зорьж байна

2019-02-23 10:00:00

БНХАУ-ын төв хэсэгт орших Хэнань муж 2019 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээний бүтцийг сайжруулах зорилгоор нүүрсний хэрэглээгээ 5 хувиар багасгах зорилт тавьж байна.

Мужийн эрчим хүчний хэмнэлт, бохирдлыг багасгах асуудал эрхэлсэн газрын мэдээгээр мужийн засаг захиргаа энэ онд нүүрсний хэрэглээг 10 сая тонноор багасгах, дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээг 5 сая тонн хүртэл хязгаарлах, бусад салбаруудад нүүрсний хэрэглээг 15 сая тонноор багасгах зорилт тавин ажиллаж буй юм байна.

Дээрээс нь мужийн засаг захиргаа нүүрсний хэрэглээтэй холбоотой шинэ төслүүдийг батлах тал дээр хатуу хяналт тавьж, нүүрс хэрэглэдэг хуучирсан байгууламжийг нурааж, устгахаар болж байна.

Мөн маш их бохирдол гаргадаг компаниудад үйлдвэрлэлээ зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Хэнань мужийн эрх баригчид эрчим хүчний хэрэглээ асар ихтэй компаниудын үйл ажиллагаанд, жилийн нүүрсний хэрэглээ нь 5 сая тонн давсан 10 хотын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ гэдгээ илэрхийллээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид агаарын бохирдол, хүлэмжийн хийн хаягдлыг шийдэхэд чиглэсэн нүүрсийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр, байгаль экологид цэвэр эх үүсвэрээр орлох санал санаачилгыг дэмжиж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын Хэнань муж нүүрсний хэрэглээгээ 5 хувиар багасгахыг зорьж байна  
Үзсэн: 1584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй