Шууд Chart

Венесуэлийн хямрал хумхаа өвчин тархах аюулд хүргэж байна

2019-02-23 10:30:00

Венесуэл улсад нүүрлэсэн хүмүүнлэгийн хямрал улс оронд хумхаа, цусан суулга болон бусад халдварт өвчин тархах аюулд хүргэж байна гэж олон улсын хэсэг эрдэмтэн “lancet infectious diseases” сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ бичжээ. 

Энд өгүүлснээр 2000-2015 онд Венесуэл улсад хумхаа өвчний тархалт 359 хувиар өсөж, 2017 онд энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 411 мянгад хүрсэн нь өмнөх 2016 онтой харьцуулахад 71 хувиар өссөн байна.

Венеусэлтэй хөрш зэргэлдээ орших Бразил улсын мэдээлж байгаагаар Венесуэлээс хумхаа өвчний халдвар тээгчид орж ирэх явдал өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэж, 2014 онд 1538 хүн орж ирсэн бол 2017 онд энэ тоо 3129 хүрчээ.

Венесуэлд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал хумхаа өвчнийг тараадаг шумуулын нүүдэлд хяналт тавихад саад болж байна гэдгийг эрдэмтэд хэлж байна.

Гэтэл эрдэмтдийн сануулж байгаагаар Венесуэл улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 1961 онд хумхаа өвчнийг бүрэн ялан дийлсэн анхны орон болж байжээ.

Сүүлийн үед Венесуэлд Америкийн трипаносомозом буюу шагасын өвчний халдвар авсан хүний тоо эрс өссөн байна. Тухайлбал, зарим нэг суурин газар оршин суугчдын 12.5 хувь нь энэ өвчнөөр өвдсөн байна. Гэтэл Венесуэл улс халуун орны бясаагаар дамждаг энэ өвчнийг бараг бүрэн устгасан орны тоонд орж байсан байна. 

Халдварт өвчин дэгдэх энэ аюул Венесуэлийн эрүүлийг хамгаалах салбар уналтад орсныг илтгэж байна. Венесуэл улс эдийн засгийн, санхүүгийн, хүмүүнлэгийн гүнзгий хямралыг даван туулж байгаа бөгөөд улс оронд давхар засаглал бий болсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Венесуэлийн хямрал хумхаа өвчин тархах аюулд хүргэж байна  
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй