БНАСАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэ сарын 27-28-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийх хоёр дахь уулзалт нь болох Ханой хотыг зорилоо. “Их удирдагчийн суусан галт тэрэг 23-ны өдрийн үдээс хойш Пхеньяны төмөр замын буудлаас хөдөллөө” гэж Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээнд өгүүлжээ.
Ким Жон Уныг энэ удаагийн айлчлалд нь Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль, Ли Су Ён, Ким Пхэ Хэ, О Сун Ён, гадаад хэргийн сайд Ли ЁН Хо, ардын зэвсэгт хүчний сайд Но Гван Чоль, мөн Ким Жон Уны төрсөн дүү, ойрын зөвлөхүүдийн нэг хэмээн тооцогддог Хөдөлмөрийн намын төв хорооны нэгдүгээр орлогч дарга Ким Ё Чон нар дагалдаж байна.

БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотоос Вьетнамын нийслэл хүрэх төмөр замын урт 4500 гаруй километр, хуягласан хүнд галт тэрэгний дундаж хурд 100 километр/цаг байлаа гэхэд умардын удирдагчийн аялал 2 хоног үргэлжлэх юм байна. АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын анхны түүхэн уулзалт өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сингапурт болсон.
| БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Ханой хотыг зорилоо | ||
| Үзсэн: 1121 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.