Шууд Chart

Японы сайд хуралдаанд хоцорсныхоо төлөө парламентын гишүүдээс уучлал хүсжээ

2019-02-24 14:09:39

Токио хотноо 2020 онд болох Олимпийг зохион явуулах асуудал эрхэлсэн сайд Ёситака Сакурада парламентын хорооны хуралдаанд 3 минут хоцорсныхоо төлөө гишүүдээс уучлал гуйхад хүрчээ. Өнгөрсөн онд Сакурада сайд компьютер хэрэглэж чаддаггүй гэдгээр бас уучлал гуйж байсан юм.

Сакурада сайд өнгөрсөн пүрэв гарагт болсон төсвийн хорооны хуралдаанд 3 минут хоцорч ирснээс болж сөрөг хүчний депутатууд үүнийг албан тушаалдаа хүндэтгэлгүй хандаж байна хэмээн үзэж хуралдааныг 5 цаг бойкотолжээ. Сайд гишүүдээс уучлал гуйсан байна. Токио хотноо 2020 онд болох Олимпийг зохион явуулах үүрэг хүлээсэн сайд сүүлийн үед янз бүрийн шүүмжлэлд их өртөх болжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Японы усан сэлэлтийн тамирчин Рикако Икээ-д хавдар илэрсний дараа “би сэтгэл дундуур” байна гээд хэлчихсэн нь олны чихэнд хүрчээ.

Рикако Икээ алтан медаль авах найдвар байсан, бид ч маш их найдаж, хүлээж байсан, би сэтгэл дундуур байна” гэж сайд хэлсэн юм байна. Мэдээж хэрэг шүүмжлэгчид үүнийг: сайд хүнд учирсан зовлонд хүнлэг бус хандлаа” гэж үзсэн. Үүний дараа сөрөг хүчин Сакурадаг хийж байгаа ажлаас нь халахыг шаардсан ч сайд албан тушаалаа хадгалж үлджээ.

Сакурада Олимп зохион явуулах ажлынхаа хажуугаар японы үндэсний кибер аюулгүй байдлын газрын хэлтсийн орлогч даргын алба хашдаг. Тэрбээр өнгөрсөн онд компьютер хэрэглэж чаддаггүй гэдгээ хүлээн зөвшөөрч, үүнийгээ залуу байхдаа сурах боломж байгаагүй, дараа нь дороо ажилтнуудтай болсон гэдгээр тайлбарласан нь бас шүүмжлэлийн бай болж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы сайд хуралдаанд хоцорсныхоо төлөө парламентын гишүүдээс уучлал хүсжээ  
Үзсэн: 1174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй