Өнгөрсөн онд Бээжин хотод 180 мянга гаруй шинэ компани бүртгэгдсэн тухай хотын эрх баригчид мэдээлж байна. Энэ нь тус хотод өдөрт дунджаар 790 шинэ компани бүртгүүлсэн гэсэн үг юм. Бээжин хотын эрх баригчид хотын агаарын бохирдолтой холбогдуулан үйлдвэрийн газруудыг нийслэлээс гаргах бодлого баримталж байгаа ч гэлээ 2018 онд Бээжин хотод шинээр бүртгүүлсэн компанийн тоо 6,5 хувиар өсөж, оны сүүл гэхэд 1 сая 650 мянгад хүрчээ.
Бээжин хотын захиргааны зах зээлийг зохицуулах газар энэ тухай мэдээлж байна. Эндээс ирж байгаа мэдээгээр, шинээр бүртгүүлсэн компаниудын хөрөнгө 38,38 их наяд юань буюу 5,7 их наяд доллар байгаа нь өнгөрсөн 2017 оны үзүүлэлтээс 9,6 хувиар их байгаа аж. 5 жилийн өмнө Хятадад цэвэр хүрээлэн буй байгаль орчин, илүү сайн эдийн засгийн бүтэц, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилгоор нийслэл Бээжин, Тянь-жин хот болон Хэбэй мужийг тогтвортой хөгжүүлэх стратеги боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ ажлын хүрээнд Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж ахуйн газруудыг хотоос гаргаж, ингэснээр автомашины түгжрэл, агаарын бохирдлоос ангижрах ажил одоо хийгдэж байна. Хотын эрх баригчдын өгч байгаа мэдээгээр, өнгөрсөн онд Бээжин хотоос 780 компанийг гаргасан бөгөөд эдгээрийн дөрөвний нэг нь Тянь-жин хот болон Хэбэй мужид суурьшжээ. Бээжин хотоос гаргасан компаниудын 84 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, эрдэм шинжилгээний судалгаа, технологийн үйлчилгээ үзүүлдэг, мөн лизинг болон бизнесийн үйлчилгээ үзүүлдэг байжээ.
| 2018 онд Бээжин хотод 180 мянган шинэ компани бүртгүүлжээ | ||
| Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.