Шууд Chart

Францад “шар хантаазтан”-уудын эсэргүүцэл үргэлжилж байна

2019-02-24 19:00:00

Францад “шар хантаазтан”-ууд эсэргүүцлээ үргэлжлүүлж, 15 дахь удаагийн давлагаа давлагааллаа. Тус улсын Дотоод яамны мэдээлснээр, энэ удаагийн эсэргүүцэлд улс орон даяар 46,6 мянган хүн оролцжээ. Бямба гарагийн эсэргүүцэл араасаа дахин эмх замбараагүй байдал дагуулсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн эсэргүүцэлд 41,5 мянган хүн оролцсон бол энэ удаагийнхад оролцогчдын тоо бага зэрэг өссөн байна. Парис хотод болсон жагсаалд 5,8 мянган хүн оролцож, нийгмийн сүлжээнд “шар цунами” гэх нэр аваад байгаа эсэргүүцэл цагдаа нар болон жагсагчид хооронд том мөргөлдөөн бололгүй өнгөрчээ. Гэсэн хэдий ч цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэхэд хүрсэн байна. Хууль сахиулах байгууллага 33 хүнийг саатуулж, 15-ыг нь баривчилсан байна.

Марсель, Лион, Бордод болсон жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд хүрэлгүй энхийн шинжтэй болсон тухай мэдээ ирж байна. Хэдийгээр “шар хантаазтан”-ын удирдагчид жил бүр зохион байгуулагддаг хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж ярилцана гэж байсан ч тэд ирсэнгүй. “Шар хантаазтан”-уудын удирдагчдад зорьсондоо хүрэхэд юу саад болсон талаарх мэдээ алга байна. Харин ерөнхийлөгч Макрон өчигдөр үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, энд 12 цаг орчим өнгөрөөжээ. Тэрбээр хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчидтэй уулзаж, тэдний тавьсан асуултад хариулж, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудалтай танилцаж, санал солилцсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францад “шар хантаазтан”-уудын эсэргүүцэл үргэлжилж байна  
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй