Шууд Chart

ТОСК-ийн барилга ашиглалтад орвол арилжихаар хэлэлцэж байгаа гэв

2019-02-26 13:56:28

Эрдэнэт хотод 7-р хорооллын нутаг дэвсгэрт баригдаж буй ТОСК-ийн 315 айлын орон сууцны барилгын ажилд дотоод заслын ажил үлдсэн. Орхон аймгийн удирдлагууд ашиглалтад ормогц түрээсийн орон сууцаар ашиглах санал гаргасан орон нутагт ашиглах, зарцуулах эрхийг олгох нь тодорхойгүй байсан. Тэгвэл ТОСК-аас арилжааны хэлбэрээр ашиглана гэсэн албан тоот ирүүлжээ.

Хэрвээ засгийн газраас тус орон сууц ашиглалтад ороход орон нутагт захиран зарцуулах эрхийг олговол нийгэм дэх хэрэгцээнд тулгуурлан "Түрээсийн орон сууц" хэлбэрээр ашиглахаар төлөвлөсөн байсан. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн удирдлагуудад ч түрээсийн орон сууцанд хамрагдахыг хүссэн иргэд өргөдлөө ихээр ирүүлж байсан. Тэгвэл ТОСК-оос орон нутгийн иргэдээс түрээсийн орон сууцанд хамрагдах өргөдөл хүсэлт авах шаардлагагүй, буюу ашиглалтад орсон тохиолдолд арилжааны хэлбэрээр захиран зарцуулна гэсэн мэдэгдэл ирүүлжээ.  


Орон нутгийн хөрөнгө оруулалттай биш учраас иргэдийн хүсэн хүлээсэн түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжих боломжгүй болох нь ээ. Эцсийн шийдвэрийг засгийн газраас гаргах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ТОСК-ийн барилга ашиглалтад орвол арилжихаар хэлэлцэж байгаа гэв  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй