Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйн засгийн газар улс орныхоо Европын холбооноос гарах хугацааг 2 сар сунгах боломжийг судалж байна гэж Британийн “Дэйли телеграф” өнөөдөр мэдээллээ. Сонины мэдээлж байгаагаар, ерөнхий сайдын тамгын газар төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөнд: хэрвээ парламент ирэх сарын 12-нд болох санал хураалтад бэлэн бус байгаа бол Тереза Мэй европын холбоонд хугацааг сунгах хүсэлтээ албан ёсоор тавих асуудал тусгагджээ.
Сайд нарын танхимын гишүүдийн үзэж байгаагаар, байдлыг мухардлаас гаргахад 2 сарын хугацаа хангалттай юм байна. Европын холбоо энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? гэвэл европын холбоо “Брексит”-ийг холбооны төсвийн 7 жилийн хугацаа дуусах 2020 он хүртэл сунгахыг илүүд үзэх бололтой. Хугацааг сунгах асуудал Лиссабоны гэрээнд тусгагдсан байгаа, дээрээс нь тэгээд ч Тереза Мэйн намынхан ч тэр, сөрөг хүчин ч тэр ерөнхий сайдаас үүнийг бас шаардаж байна. Хатагтай Мэй: энэ долоо хоногт европын холбоотой яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэдгээ амлаж байгаа ч “Брексит”-ийг сунгах нь тулгарсан асуудлын шийдэл болохгүй, зүгээр л эмзэг шийдэл гаргах үйл явцыг, зайлшгүй шаардлагыг л хойшлуулна гэж үзэж байна. Европын холбоог анх үүсгэн байгуулахад суурь баримт нь болж ирсэн Лиссабоны гэрээний 50-р зүйлд европын холбооны аль нэг гишүүн орон хамтын нийгэмлэгээс гарах хугацааг тухайн орон гарах болсон тухайгаа албан ёсоор дуулгасан тэр хугацаанаас хойш 2 жил байна гээд заасан байдаг. Их британи улс гарах хүсэлтээ 2017 оны 3-р сарын 29-ний өдөр өгсөн бөгөөд одоо Нэгдсэн вант улс 32 хоногийн дараа европын холбооноос гарах ёстой болж байна. Мөн энэ 50-р зүйлд энэ хугацааг сунгах боломжийг тусгасан байдаг ч европын зөвлөл хэлэлцээд санал нэг дэмжсэн байх ёстой юм байна.
| Британийн засгийн газар “Brexit”-ийн хугацааг сунгах боломжийг судалж байна | ||
| Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.