Шууд Chart

Трамп Хятадад нэмэлт татвар оногдуулахаа хойшлуулахаар амлав

2019-02-26 14:27:44

АНУ-ын ерөнхийлөгч Хятадтай хийсэн худалдааны асуудлаарх яриа хэлэлцээг “үр дүнтэй” хэмээн мэдэгдлээ. Мөн цагаан ордон Трамп хятадын тэргүүнтэй Флоридод дээд хэмжээний уулзалт хийхийг үгүйсгэсэнгүй.

“Хятадтай хийсэн худалдааны асуудлаарх яриа хэлэлцээ амжилттай болсон тул 3-р сарын 1-нээс гэж төлөвлөсөн Хятадад нэмэлт татвар буюу “торгууль татвар” гэж өөрөөр хэлээд байгаа татвар оногдуулахаа хойшлуулна” гэж Трамп өөрийн Твиттер хуудсандаа бичжээ. Ингэхийн хажуугаар Трамп “яриа хэлэлцээнд дахиад нааштай үйл явц ажиглагдвал Хятадын тэргүүн Ши Жиньпинтэй Флорида мужид уулзахаар төлөвлөж болно гэдгийг зарлалаа. Трамп өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Хэ-г хүлээн авч уулзаад, талуудын хооронд тохиролцоо байгуулах сайхан боломж бий болсныг мэдэгдсэн.

Ирэх 3-р сарын 1-нд Вашингтон болон Бээжин хооронд 2018 оны 12-р сарын эхээр Аргентинд “их 20”-ын уулзалтын үеэр байгуулсан 90 хоногийн “түр эвлэрлийн” хугацаа дуусаж байгаа. Талууд энэ хугацаанд тохиролцоонд хүрч чадахгүй бол Хятадад торгуулийн татвар оногдуулна гэж цагаан ордон мэдэгдэж байсан. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл 10% байсан татварыг 25% хүртэл нэмж, Хятадаас импортоор оруулж ирдэг 200 тэрбум долларын үнэ бүхий барааны татвар нэмэгдэх байсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трамп Хятадад нэмэлт татвар оногдуулахаа хойшлуулахаар амлав  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй