Шууд Chart

Ховд аймагт "Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалал" сэдэвт нэг сарын аяныг эхлүүлжээ

2019-02-27 11:05:02

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын асуудлаар гарсан хууль тогтоомжийг сурталчилах, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах ажлыг сайжруулах зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ, Гэмт Хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, цагдаагийн газар хамтран "Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалал" сэдэвт нэг сарын аяныг эхлүүлжээ.

Сургалтыг зохион байгуулснаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын асуудлаар гарсан хууль тогтоомжийг сурталчлах зорилготой юм. Түүнчлэн  эцэг эх , асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн болон байгууллага, албан тушаалтнуудын хуулиар хүлэээсэн үүрэг хариуцлагыг ойлгуулах, гэр бүлийн харилцааны таатай орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах ажлыг сайжруулахыг зорьжээ.

Аймгийн төвийн бүх ЕБС-ийн сурагчдыг хамруулахаар төлөвлөсөн тус сургалтанд хуваарийн дагуу Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургуулийн 7-9 дүгээр ангийн 400 гаруй сурагчид хамрагдсан байна.

Ховд аймгийн прокурарын газраас гаргасан судалгаагаар 2017-2019 онд 57 хүүхэд гэмт хэрэгт холбогдож шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Мөн 2016-2018 оны байдлаар 39 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсноос 12 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ.

Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь  6-11 насны хүүхдүүд байгаа юм. Ийнхүү хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож, гэмт хэргийн золис, хохирогч болж байгаа нь эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал, хараа хяналт дутмаг байгаатай холбоотой юм. Түүнчлэн сургуулийн орчинд хүүхэдтэй ажиллах мэргэжлийн хүмүүс, багш сурган хүмүүжлүүлэгчид, хүүхэд хамгааллын талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал гэдгийг мэргэжлийнхэн онцолдог.

Иймээс Ховд аймагт Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын аяны хүрээнд эерэг зөв нөлөөллийг бий болгож, хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт сурталчилгааны олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховд аймагт "Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалал" сэдэвт нэг сарын аяныг эхлүүлжээ  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй