Орхон аймгийн засаг дарга Д.Батлут орон нутгийн алслагдсан багуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг эмийн сангийн хүртээмжийг нэмэх чиглэлд анхаарал хандуулахаар болжээ.
Энэ хүрээнд хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг эмийн сангийн үйлчилгээ хичнээн багт дутагдалтай байгааг судлах, зохих арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
2018 онд Орхон аймгийн хэмжээнд 100 гаруй мянган хүн амд 20 эмийн сан эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчилж байсан. Гэсэн ч иргэдэд хангалтгүй, хүртээмжгүй, хөнгөлөлттэй эм олгож эхэлсэн өдрөөсөө дуусдаг гэх зэрэг олон хэл ам дагуулсаар байсан.
Үүнтэй холбоотойгоор 2019 онд шинээр 7 эмийн сан хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхэлсэн байна. Харин 2019 оны нэгдүгээр сард засаг дарга иргэдтэй хийсэн уулзалтаар эмийн сангийн тоог нэмсэн ч, алсдагдсан багийн иргэдэд хүртээмжгүй байгаа талаар ихээхэн санал гомдол иржээ.
Иимд холбогдох албаныхан буюу нийгмийн бодлогын хэлтэс, эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст хөнгөлөлттэй үнээр эм худалдан борлуулах эмийн сан байгуулах, орон нутаг бүсэд нь тохирсон тендер шалгаруулалт хийх тухай судлах үүрэг өглөө.
Одоогийн байдлаар Эрдэнэ, Яргуйт багт эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангийн тендер шалгаруулалт явагдаж байгаа юм байна.
| Орхон аймгийн алслагдсан багуудад эмийн сангийн хүртээмж нэмэгдэнэ | ||
| Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.