Шууд Chart

Энэтхэг улс Пакистантай тогтоох харилцаанд тэнцвэрт байдлыг хадгалана

2019-02-28 12:10:47

Нью-Дели Энэтхэгийн Жамму-Кашмир мужид үйлдсэн алан хядах ажиллагааны дараа хурцадсан Исламабадтай тогтоох харилцаанд тэнцвэрт байдлыг илүүд үзнэ гэж тус улсын гадаад хэргийн сайд хатагтай Сушма Свараж ОХУ болон Хятадын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ван И нартай уулзахдаа мэдэгдлээ. “Бид цаашид ч энэ асуудлыг зохицуулах үйл явцад хариуцлагатай, тэнцвэртэй хандана” гэж тэрбээр хэллээ.

Хатагтай Свараж “Нью-Дели хэт даврагчдын хуаранд агаараас цохилт өгөхдөө гэм зэмгүй хүмүүс цохилтод өртөх вий гэдгээс сэргийлж цохилт өгөх газраа сайтар сонгосон, тэгээд ч бидэнд “Жаиш-э-Мухаммад” бүлэг Энэтхэгийн бусад газруудад алан хядах ажиллагаа үйлдэхээр зэхэж байсан гэх хөдлөшгүй баримт нотолгоо байсан” гэлээ.

Свараж, “Террорим бол Оросын, Хятадын, Энэтхэг улсын нэгдмэл аюул занал” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. “Жаиш-э-мухаммад” бүлэг энэ сарын 14-нд Жамму-Кашмир мужид Энэтхгийн цэргийн цуваа руу халдсан хэргийн хариуцлагыг өөртөө хүлээсэн. Дөчөөд хүний аминд хүрсэн энэ алан хядах ажиллагааны дараа Энэтхэг, Пакистан хооронд дипломат хямрал эхэлсэн. Талууд элчин сайдуудаа эгүүлэн татсан. Нью-Дели Исламабадыг хэт даврагчдыг дэмжсэнд буруутгаж, Пакистан энэ халдлагад холбогдолтойг нотлох нотолгоо бий гэсэн. Мэдээж хэрэг Пакистан зэмийг няцааж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэг улс Пакистантай тогтоох харилцаанд тэнцвэрт байдлыг хадгалана  
Үзсэн: 1187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй